|
|
||
Чанжи хотын Миньчан тосгон
2010 оны 8-р сарын 6-ны өдөр, Баасан гариг
Энэ өдөр бид нар Өрөмчөөс баруун хойт зүгт 35 км зайд байрлах Чанжи хотын ерөнхий байдалтай танилцаад цааш хотон үндэстэн оршин суух нэгэн тосгонд очлоо. Хотон үндэстэн нь мусульман шашинтай , уйгаруудаас ялгаатай нь эрчүүд нь цагаан өнгийн тоорцог малгай өмсдөг юм байна лээ. Царай төрх нь монголжуу юм шиг санагдсан. Нөхөр нь 35 настай, эхнэр нь 32 настай , 2 хүүхэдтэй залуу хосын амьдралтай цухасхан танилцлаа. Өрхийн жилийн орлого 28000 юань. 150 м2 талбай бүхий 2 давхар хувийн орон сууцтай, байраа сайхан тохижуулсан, тов хийсэн амьдралтай айл байлаа. Энэ байрандаа 2008 онд орсон. Үүнд улсаас тусламж дэмжлэг үзүүлсэн гэнэ. Хүүхдүүдээ том болохоор нь ямар мэргэжилтэй хүн болоосой гэж бодож байна? гэсэн миний асуултад: - Хүүхдийнхээ сурлагын байдал болон өөрийнх нь дур сонирхолыг харгалзан үзнэ гэж гэрийн эзэн хариулж байлаа. Хөтөч маань энэ айлын амьдралыг тосгондоо дундаас дээш гэж хэлж болно гэж бид нарт тайлбарлаж явлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |