• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жинань

CRI       (GMT+08:00) 2010-12-01 15:41:14

      Хотын байршил: Хятадын дорно нутгийн Шаньдүн мужийн төв баруун хэсэгт байрлаж байгаа мужийн төв хот юм.

     Хотын уриа нь: тэнгэрийн доорх рашаан булгийн хот, бахархлыг татсан Жинань.

     Жинань бол "рашаан булгаар дэлхийд алдаршсан" түүх соёлын нэрт хот юм. Хотын хэмжээнд 733 байгалийн булаг байж, хамгийн нэртэй Баотүчуань нь "тэнгэрийн доорх нэгдүгээр булаг" гэгдэж, Баймайчуанийг "Тэнгэрийн доорх гайхамшигт үзэмж" гэдэг аж.


Алтан Жинань

     Хятадын гурван том эртний соёлын нэг болох Лүншань соёл нь Жинаниас үүсэлтэй байж, Жинаний Чэн Зи Я нь Хятадын шинэ чулуун зэвсгийн сүүлчийн Лүншань соёлын өлгий юм. Энэ нь дэлхийн орнуудад "дөрвөн мянган жилийн өмнөх дэлхийн бөмбөрцөг дээрх соёл иргэншлийн хамгийн шилдэг бүтээл"-ийн төлөөлөгч гэгджээ. Шяотаншань уулын Гүө овогтны бунхны сүм бол Хятадад одоо хүртэл хадгалагдаж байгаа хамгийн эртний газар дээрх барилга бөгөөд доторх зураг ба бичээс нь "бүх Хятадын уран бичлэг урлагийн нэрт хөшөө " гэж нэрлэгджээ. Лиүфүсимэньта бол Хятадын одоог хүртэл хадгалагдаж байгаа хамгийн эртний нэг давхар чулуун суварга байж, мянган жилийн нарсан мод, өнгө үзэмжит сийлмэлтэй Лүнхүта Мүталинь нь эртний түүх дурсгалын зүйлсийн өнө өртөгтэй юм. Чанчинлин- Еньси нь Хятадын эртний сүм хийдийн дөрвөн гайхамшгийн тэргүүнд орно. Сүмд өнгөт шороогоор барьсан Сүн улсын үеийн арван найман луyхааны шуумал 40 байж, амьд дүрслэгээгээрээ "дотоод гадаадын нэгдүгээр нэрт шуумал" гэж нэрлэгджээ.


Рашаан булгийн нэгэн айл

     Жинаньд Хятадын түүхэн дэхь нэртэй маш олон хүн мэндэлжээ. Хятад анагаах ухааны суурийг тавигч Бяньчюе, Хятадын нэрт уран бүтээлч Ли Чинжао, Шиньчижи зэрэг нараас гадна Ли Бай, Дү Фү, Сү Ши, Зэн Фань нарын нэрт уран бүтээлч ба эрдэмтэд Жинаньд амьдран зорчсон удаатай. Иймээс "Жинаньд нэрт хүмүүс олон" гэсэн сайхан алдартай.


Даминхү нуур

    Жинаны зам харилцаа маш дөхөм юм. Жинхү, Жаожи төмөр зам Жинаньд нийлэх бөгөөд өндөр хурдтай Жинхү төмөр зам мөн удалгүй нээгдэх гэж байна. Жинаниас галт тэргээр хоёр цаг явбал Бээжин, Шанхай зэрэг том хотод хүрч болно.


Баотүчюань булаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе