• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чиндао хот

CRI       (GMT+08:00) 2010-09-27 15:32:22

     Хотын уриа:  дарвуулт онгоцны хот, гоёмсог Чиндао

     Хотын байрлал: Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн Шаньдүнгийн хойгийн өмнөд хэсэгт, Шар тэнгисийн хөвөөн дээр байрлаж байна

    Чиндао бол Хятадын зүүн нутгийн тэнгисийн эрэг дагуугийн чухал  боомт хот бөгөөд өвөрмөц онцлогтой амралт  аялал жуулчлалын хот юм. Чиндао хот тэнгисийн эрэг дагуугийн аялал болон амралт жуулчлалын аяллаар онцлог давуутай.


Дарвуулт онгоцны хот—Чиндао

    "Тэнгис дээрх нэрт уул" гэсэн алдартай Лаошань уул бол Хятадын бумбын шашны ариун газар болно. Жил болгон Чиндао хотод зохион явуулдаг олон улсын пивоны наадам нь Хятадын хамгийн нэр нөлөөтэй баярын үйл ажиллагаа болжээ. Чиндаогийн далай тэнгисийн баяр, далайн тангийн соёлын наадам, Сакура цэцгийн наадам зэрэг нь өвөрмөц хэв намбатайгаар дотоод гадаадын жуулчны анхаарлыг татаж байдаг.


 Пивон баярын нээлт

     Чиндао бол мөн ч Хятадын дарвуулт онгоцны төв, Азийн тэнгисийн аяллын хамгийн сонгодог хот гэсэн сайхан нэртэй. 2008 оны Бээжингийн 29 дугаар олимп, 13 дугаар удаагийн пара олимпын дарвуулт онгоцны тэмцээнийг зохион байгуулсан хот болох юм.

    Чин дао хотын танилцуулга

   Номхон далайн баруун эрэгт байрладаг Чин дао хот бол Хятадын зүүн нутгийн эдийн засгийн чухал төв, улсын түүх соёлын  хот, аялал жуулчлалын дархан газар юм.


Жүншань цэцэрлэгт хүрээлэнгийн Сакура цэцэг

   Чин дао хотын харьяанд 7 район, 5 хот буй. Нутаг дэвсгэрийн талбай нь 10 мянга 654 хавтгай дөрвөлжин километр, 7 сая 409 мянган хүн амтай. Улаан вааран дээвэр, номин ногоон ой, гүн цэнхэр далай, цэлмэг тунгалаг огторгуй нь Чин дао хотыг Хятадын далайн эргийн хамгийн сайхан хот болон дотоод гадаадад алдартай амралт сувилал болон аялал жуулчлалын дархан газар, бизнес болон хурал үзэсгэлэнгийн аятай сайхан нутаг болгосон юм.


Пивон хотхоны нээлт

   CCTV-гийн сонгон шалгаруулсан Хятадын эдийн засгийн хамгийн хүчирхэг хотын нэг, Хятадын "Хятад брэнд"-ын хоёр төвийн нэг юм.

   Зам харилцаа бараа гүйлгээ

   Чин дао хот бол Бө хай тэнгис болон зүүн хойд Азийн уулзвар газар. Бээжин, Шанхай, Токио, Сөүл зэрэг хотоос Чин дао ороход ганцхан цаг л нисдэг.

   Далайн тээвэр  "Чин дао гарам" бол Хятадын гадаад худалдааны 5 том боомтын нэг. 2006 онд, тус боомтын ачаа тээврийн хэмжээ 225 сая тоннд хүрч, чингэлэгт тээврийн хэмжээ 7 сая 700 мянган баримжаа чингэлэгт хүрч, дотооддоо 2-р, дэлхийд 10-р байр эзэлсэн юм.

   Эх газрын зам тээвэр      13 мянга 913.7 километр авто зам, 525 километр хурдны замтай, бүх Хятадын адил зэрэглэлийн хотуудын дотор тэргүүн байранд жагсаагддаг.

   Агаарын тээвэр      Хатан голын сав газар дахь олон улсын агаарын тээврийн Чин дао хотын нисэхийн буудал нь  дотоодын нислэгийн 98 шугам, олон улсын нислэгийн 14 шугамтай.Нилээд нэртэй,том буудалд ордог.

    Чин дао болон Олимпын наадам

    Чин дао хот нь байгаль орчин болон соёлын өв тэгш , онц их давуутай тул Олимпын 29-р наадмын дарвуулт онгоцны уралдааныг зохион явуулсан юм.

2008 оны Бээжингийн Олимпын дарвуулт завины тэмцээнийг зохион байгуулснаар Чин-дао нь Хятад улсдаа алдартай "дарвуулт завины" нутаг болсон бөгөөд олон улсад ч нэр нөлөө бүхий хот болсон юм.

     Эдийн засгийн хөгжил

     Чиндао-гийн зургаан том тулгуур аж үйлдвэр: автомашин усан онгоц завь, электрон мэдээлэл холбоо, мэдээллийн цахилгаан эдлэл хэрэгсэл, химийн каучук, ундаа хүнсний бүтээгдэхүүн, дээл хувьцас.

     Оршин суух орчин

     Чиндао хот бол үндэсний ариун цэвэрч хот, Хятадын "Хүн оршин амьдрах тааламжтай орчин" гэсэн шагналтайгаар барахгүй Хятадад ажил үйлс бүтээхэд хамгийн дөхөм, оршин амьдрахад хамгийн тааламжтай хотын нэг юм.

     Сайн агаартай байх өдөр нь жилд 330 өдрөөс олон байж, ундны усны чанарын стандарт хангасан үзүүлэлт 100% юм.

     Чиндао хот эмчилгээ эрүүл мэндийн баталгаат системийг бүрдүүлж, хотын эрүүл мэндийн байгууллага эмчилгээний нийт 2836 цэг байна.

     Чиндао-д Хятадын "Тэнгис Далайн Ухааны Их Сургууль зэрэг өндөр зэргийн тусгай мэргэжлийн сургууль нийт 20, MTI зэрэг олон улсын 8 сургууль байж, аж ахуйн нэгжийн хүний хүчний хэрэгцээ болон гадаадын харьяат гэр бүлийн хүүхэд сургуульд сурах хэрэгцээ шаардлагыг хангаж байна.

      Аялал жуулчлал

     Чиндао хот далайд ойрхон, цаг агаар нь тааламжтай, уул усны үзэмж үзэсгэлэнтэй, урт удаан түүхийн уламжлал болон орчин цагийн соёл, өвөрмөц онцлогтой олон орны барилга, иргэдийн уламжлалт зан заншил, баяр найр, тохилог тухтай амралт зугаалгын газрууд нь Чиндао-гийн аялал жуулчлалын гол хэсэг нь болжээ.
Чиндао хот 2008 онд Олимпын 29-р наадам болон Пара-олимпын 13-р наадмын дарвуулт завины тэмцээнийг амжилттай зохион байгуулж, олимпын тамирчид хүмүүсийн бахархлыг татсан энэ нутагт мартагдашгүй сайн сайхныг үлдээсэн байна. Энд төрөл бүрийн томоохон хэмжээний олон улсын болон улсын хэмжээний дарвуулт завины, мотоциклт завины спортын тэмцээнийг жил болгон зохион байгуулж байдаг юм.

     Чиндао нь түүхийн өвөрмөц талаасаа дорно дахины болон өрнөдийн соёл уялдан шингэсэн соёлын орчныг бүрэлдүүлж, Европ маягийн барилга болон орчин цагийн тэргүүний барилга байгууламж нийлж хотын онцлог үзэмж байдлыг бүрдүүлжээ. 2007 онд Чиндао хот нь үзэсгэлэнт сайхан далайн эрэг болон сайн сайхан экологийн орчноороо дэлхийн 29-дэх "Хамгийн сайхан далайн эрэг"-ийн нэгээр тодорсон юм.

     Лаошань уул нь үзэмжээрээ алдартай аялал жуулчлалын дархан газар юм. Энд жилд нэг удаа болдог "Чиндао пиво"-ны олон улсын наадам нь Хятадын хэмжээнд нэр нөлөө бүхий баяр наадам болжээ. Чиндаод тэнгисийн наадам, далайн эргийн соёлын наадам, тоорын цэцгийн уулзалт, тоорын цэцгийн наадам зэрэг олон баяр цэнгүүний өдөрлөг байдаг тул Чиндао нутгийг ихэд сонирхож, үзэн танилцахаар очдог дотоод гадаадын жуулчид тун олон байдаг.

     Эргэж дугуйлсан хотууд далай тэнгис уул устайгаа залгалдан аялал жуулчлалын давуулаг өвөрмөц нөхцлийг буй болгож, Чиндао хотын хөгжил нь амралт зугаалгын аялал жуулчлал, үзэмжит ажил жуулчлалын газар, тэнгисээр зугаалах, баярын өдөр болон үзэсгэлэнтэй танилцах, соёл спортын аялал жуулчлал зэргээр гол болгосон аялал жуулчлалын олон төрлийг  хөгжүүлэн бүрэлдүүлжээ. Тэнгисийн эрэг, дулаан рашаан, гольф,  мотоциклоор зугаалах, онгоцоор нисэх  зэрэг амралт зугаалгын болон өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын төсөл олон хэрэгжиж, Чиндао хотыг дотоод гадаадын жуулчдын амралт зугаалгын дархан газар болгосон байна.

     Чиндао уул , далайн хөвөө, цаг агаарын аятай тухтай байдал, гоо сайхан уул тэнгисийн өнгө үзэмжтэй зохицон, гэрэл цацрангуй түүх соёл, олон орны өнгө төрхтэй барилга байгууламж, өнө удаан түүхтэй ард иргэдийн зан заншил, сүрлэг сайхан үзэсгэлэнгийн орд, амралт аялал жуулчлалын зочид буудал зэрэг нь Чиндао хотын өнгө үзэмжийг бүрэлдүүлсэн юм.

     Чиндао хотод, 2008 оны 29-р Олимпын наадам болон 13-р Пара Олимпын наадмын завиний тэмцээнийг амжилттай зохион байгуулж, олимпын тамирчид энэ сайхан тэнгисийн эргийн хотод сайн сайхан дурсгал үлдээжээ. Чиндао хотод, жил бүр олон улсын болон улсын дотоодын дарвуулт онгоц, далбаат болон моторт завь зэрэг тэнгис дээрх тэмцээнүүдийг зохион байгуулдаг ажээ.

     Чиндао хотын өөрийн түүхэн нөхцөл шалтгаанаас болж, Дорнод Өрнөдийн соёлыг энд уусган нэгтгэж, Европын эх газрын барилгын өнгө үзэмж болон орчин үеийн барилга хамтраад хотын өвөрмөц өнгө үзэмжийг бүрэлдүүлсэн юм. 2007 онд, Чиндао хот үзэсгэлэнт сайхан тэнгисийн булангийн өнгө үзэмж болон сайн сайхан экологийн орчин ахуйгаараа дэлхийн 29-р "Дэлхийн хамгийн үзэмжит тэнгисийн булан"-гын нэг болжээ.

     "Тэнгис дээрх нэгдүгээр уул" нэртэй Лаошань уул бол Хятадын нэрт бумбын шашны голомт газар болох юм, жилд нэг удаа болдог Чиндаогийн Олон улсын пивоны наадам нь Хятадын нөлөө ихтэй баяр наадмын нэг болж байна. Үүнээс гадна, Чиндаогийн Тэнгисийн наадам, Тэнгисийн элсний наадам, Вишневийн цэцгийн наадам зэрэг нь улсын дотоод гадаадын жуулчдын анхаарлыг улам ихээр татах болжээ.

     Уул , далай хослосон хотын өвөрмөц өнгө үзэмж давуулаг байдлаараа, Чиндао хот амралтын аялал жуулчлал, тэнгисийн аялал жуулчлал, хурал үзэсгэлэн болон спортын аялал жуулчлал, соёлын аялал жуучлал зэрэг олон төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлжээ. Тэнгисийн эрэг, рашаан, гольф, моторт завь зэрэг баялаг агуулгатай, өндөр зиндааны аялал жуулчлалаараа Чиндао хот улсын дотоод гадаадын жуулчдын амралтын диваажин болжээ.

     Чиндао та бүхнийг баярлан угтаж байна!

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе