• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чэндү хот

CRI       (GMT+08:00) 2010-09-27 15:46:34

     Хотын уриа: сэтгэлд хоногшсон нутаг

     Хотын байрлал: Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв хэсэг, Сычуань мужийн төв болно.

     Танилцуулга: Чэндү хотын уур амьсгал нь чийглэг нойтон, хөрс шороо нь үржил шимтэй, байгалийн эх баялаг элбэг дэлбэг, Шилингийн цаст уул, Чинчэн уул, Жюфэн оргил, Жюлонгийн хашилга, Тяньшань уул, Чаоян, Жючуань болон Гүйхү нуур, Хуанлон горхи болон Нүн Жя-тянь хүрээлэн зэрэг нь гоо сайхан тэнгэрийн ордоны өнгө үзэмжийг бүрдүүлжээ.

 

     Сүйжөү хотын Аньзи гол, Да-и сяний Хэй-шүй гол, Дү Жянянь хотын Лонши горхи—Жянкөү зэрэг гурван газрын байглийн хамгаалалтын район , тэрчлэн Чэндү хотын хулсан баавгайн баазад бараг дэлхийн 80 хувийн хулсан баавгай амьдарч, жуулчид энд хулсан баавгайг сонирхож болох төдийгүй, хулсан баавгайн талаарх сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгааны үр бүтээлтэй танилцаж болдог байна.

 

     Тааламжтай уур амьсгал, өнө удаан түүх соёл хийгээд элбэг дэлбэг эх баялаг нь Чэндү хотыг нам сэлүүхэн, жуулчдын сонирхлыг татсан газар болгожээ. Их яруу найрагч Либай, яруу найргийн хаан Дүфү энэхүү өнгө үзэмж бүрдсэн хотыг олон ч удаа уянгалан магтаж өнгөрсөн билээ. Үнэхээр , Чэндү хот бол нам сэлүүхэн мөртөө хөгжин цэцэглэж байгаа, гүн зузаан соёлын нөөц баялагтай мөртөө тансаг сайхан байгалийн өнгө үзэмжтэй хот билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе