• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши-ань

CRI       (GMT+08:00) 2010-12-01 15:40:07

     Хотын уриа: Хятадын эртний нийслэл, уул устай хот

     Хотын байрлал: Хятадын төв нутгийн Шааньши мужийн төв өмнөд хэсэгт байрладаг бөгөөд уг мужийн төв хот юм.


Тан улсын үеийн хаадын ойн парк—Их Тан улсын Фү-рүн парк

     Ши-ань бол 1 сая 150 орчим жилийн өмнө, Азийн балар эртний босоогоор явах болсон Лаьтянь бэчин хүн, 600 мянган жилийн өмнөх Баньпогийн эртний хүний амьдарч байсан газар, Хятадын эртний соёл иргэншлийн өлгийнүүдийн нэг юм. 13 хаант төр энд нийслэлж өнгөрсөн тул, Хятадын түүхэнд нийслэл байсан цаг хугацаа нь хамгийн урт, нийслэсэн төр хамгийн олон, үр нөлөө хамгийн их хот юм. Дэлхийн "8 дахь гайхамшиг" гэж алдаршсан Чинь улсын цэрэг морьдийн баримал, Хятадын өвөг дээдэс Хуанди Шуань-юань овогтын бунхан—Хуандигийн бунхан, дэлхий дээр одоо хүртэл хадгалагдсаар буй эртний хот цайзын хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хамгаалагдаж байгаа "Ши-ань хотын хэрэм", Хятадын чулуулаг номын агуулах "Ши-аний хөшөө чулуун ой" болон шагимунийн шарил зэрэг түүх соёлын ховор нандин хэдэн зуун мянган түүхийн үнэт зүйлүүд байдгаараа эндэх нь дотоод гадаадад алдаршжээ.


Дэлхийн 8 дахь гайхамшиг—Чинь Шихуангийн цэрэг морины барималууд

     Ши-ань хот нь эх байгалийн хосгүй сайхан өнгө үзэмжтэй байдаг. Зүүн талд нь өндөр сүрлэг Ши-юүө Хуа-шань уул, олон үеийн халуун рашааны аяны орд Хуа-чин хиймэл нуур, өмнөд талд нь цэнхэрлэн үргэлжилсэн Тай-пин шань, Жү-чюе, Тай-бай шань зэрэг үндэсний зэрэглэлийн ойн цэцэрлэгт хүрээлэнгүүд, баруун талд нь Дяо-юйтай, Ши-аний зэрлэг амьтны хүрээлэн, "Хятадын баруун нутгийн анхны уст хот"—Чань-багийн экологийн бүс болон хүмүүсийн сонирхолыг маш их татсан, Хятадын Их Тан улсын дүр төрхийг бүх талаар харуулсан хаадын ойн цэцэрлэгийн томоохон анхны парк "Их Тан улсын Фү-рүн" парк байдаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе