• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ханжөү хот

CRI       (GMT+08:00) 2010-12-01 15:38:44

     Хотын уриа: Дорно дахины Венец

     Хотын хаяг: Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн хойд хэсэгт оршдог Жэжян мужийн төв юм. Ханжөү бол зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу нутгийн хойд хэсэгт байрлаж байгаа Хөх мөрний доорд сав газрын эдийн засгийн хоёрдугаар том хот юм.

     Ханжөү хот нь Хятадын хамгийн нэрд гарсан сайхан үзэмж бүхий аялал жуулчлалын хотын нэг, "Тэнгэр дээр диваажин, газар дээр Сүжөү Ханужөү" гэсэн эртний үг нь эрт дээр үеэс хүмүүсийн энэ сайхан хотыг чин үнэн сэтгэлээр магтан сайшаасан сэтгэлийг харуулсан байна. Ханжөү хот бол Хятадын найман их эртний нийслэлийн нэг, үндэсний түүх соёлын нэрт хот гэж улс орноос хамгийн эхлэн нэрлэсэн хот юм.


Үшань уул

     Ханжөү хот нь уул усны маш их баялаг нөөцтэй, хотын дундуур 130 гаруй гол урсан өнгөрдөг учраас хүмүүс "Дорно Дахины Венец" гэж нэрлэжээ. Ханжөүд улсын зэрэглэлийн үзэмжит хоёр бүс байдаг – Шихү нуурын үзэмжит бүс, "Хоёр мөрөн нэг нуур"(Фү Чүньжян мөрөн, Шинь Аньжян мөрөн, Фянь Даохү нуур)-ын үзэмжит бүс байдаг. Мөн улсын зэрэглэлийн байгалийн дархан цаазтай хоёр бүс байдаг – Тянь Мүшань уул, Чин Лянфэн оргилын байгалийн дархан цаазтай бүс бий. Үндэсний зургаан ойн цэцэрлэгт хүрээлэн байдаг -- янь Даохү нуур, Да Чишань уул, Ү Чаошань уул, Фү Чүньжян мөрөн, Чин Шаньхү нуур, Яолинь зэрэг ойн цэцэрлэгт хүрээлэн бий. Улсын зэрэглэлийн анхны ус намгархаг газар – Ляншигийн үндэсний ус намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн байдаг.


Лэйфэн суваргын жаргах нар

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе