|
|
||
Тус хотын хэллэг: Хуан Шаньд очиж, Гүй Жөүг мэдрэх
Тус хотын хаяг: Хятадын төв хэсгийн Ань Хүй мужийн хамгийн өмнө зах
Хуань шань нь нууцлаг умарт өргөргийн 30 градус дээр оршиж, Египетийн Пирамид суварга, Бермуд зэрэг гайхамшигтай хамт нэгэн өргөрөгт оршдог юм. Тэр нь дэлхийн соёл, байгалийн үлдэгдэл болон дэлхийн геологийн цэцэрлэг хэмээх гурван алдрыг өвлөж, "таван тасархай" буюу гайхамшигт нарс, сонин чулуу, үүлэн тэнгис, халуун рашаан, өвлийн цасаараа дэлхийд алдартай юм. Үүнээс гадна Хуан Шаний онцгой үзэмж олон байдаг. Жишээлбэл, алдартай усны үзэмж-Шинь Ань Жян, Тай Пин Хү нуур, дэлхийн соёлын өв—Ши Ди, Хүн Цүнь хэмээх эртний тосгон, үндэсний хэмжээний үзэмжит район, үндэсний геологийн парк гэж үнэлэгдсэн Чи Юньшань, "цэцэгт уулын нууц агуй" зэрэг үзэмжит нууцлаг өв соёл байдаг.
Хуан Шаний зочин угтах нарс
Хуан Шань хотод дэлхийн соёлын өв 2 байж, үндэсний хэмжээний биет бус соёлын өв 15 төрөл бий. Дэлхийд алдартай 8 зүтгэлтэн буюу Хуан Шаний эдийн засаг болон нийгмийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан зүтгэлтэнүүд тус хотоос төрөн гарсан нь тус хотын "Хуан Шань хотын яруу алдартан" цолыг буй болгуулжээ. Үүнд олон улсын олимпын хорооны нэр хүндэт байнгын дарга Самаранч, НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Франко Гхали болон одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Свисс Лав зэрэг хүмүүс багтаж байгаа бөгөөд Хуан Шань хотын олон улсын нэр нөлөөг ихээр дээшлүүлсэн байна.
Хуан шаний хаврын үзэмж үзэсгэлэнт байгаль
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |