• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сань Яа хот

CRI       (GMT+08:00) 2010-12-01 15:39:48

     Хотын уриа: "Үзэсгэлэнт Сань Яа хот, романтик тэнгэрийн хаяа"

     Хотын байрлал: Сань Яа хот Хятадын цорын ганц халуун бүсийн арлын муж болох Хайнань мужийн хамгийн өмнөд хэсэгт байрлаж, зүүн талдаа Филиппинээс баруун Номхон далай, өмнө талдаа Австралиас өмнөд Номхон далай, баруун талдаа Төв өмнөд хойгоос Энэтхэгийн далай ба Атлантын далайтай тус тус нүүрлэж, Хятадын өмнөд хаалга хэмээн нэрлэгддэг.

     Сань Яа Хайнань мужийн хамгийн өмнөд хэсэгт байрладаг Хятадын цорын ганц халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын хот юм. Сань Яа хотын байгалийн өнгө төрх өвөрмөц бөгөөд уул нуруу, далай тэнгис, гол мөрний гурван үзэмжийг нэг дор цогцлоосон нь Сань Яа хотын байгалийн хосгүй үзэмжийг бий болгожээ. Энд нарны гэрэл, тэнгисийн эрэг, шарлагын элс, халуун бүсийн уур амьсгал, ой шугуй, халуун рашаан, ан амьтан, хадан агуй, тариалангийн талбай, зан иргэншил зэрэг арван том аялал жуулчлалын эх баялагтай. Нань шань, том жижиг агуй, Тиан яа лүн тохой, Тиан ая хай жиао буюу Тэнгэрийн хаяа тэнгисийн булан, Лү хүй төү, Си дао буюу баруун арал, Ү жы жөү арал, Да дүн хай буюу дорнод их тэнгис зэрэг алдартай үзэмжит газрууд нь Сань Яа хотыг Хятадын халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын арвин эх баялаг хамгийн ихээр төвлөрсөн район болгожээ.


Дорнод их тэнгис

     Сань Яа хот халуун бүсээс Хятадад нэвтрэх хаалга болдог бөгөөд олон улсын харилцаанд газар зүйн байршлын давуу талтай. Сань Яа хот мөн Хятадын хамгийн нээлттэй аялал жуулчлалын районы нэг тул үндэсний бодлогын ивээлээр Америк, Орос, Герман, Австрали, Япон, Тайланд, Франц зэрэг жуулчны нөөц ихтэй 21 улс оронд 15 хоног визгүй зорчих эрх олгосон, харин бусад улсад нисэх буудлын визний үйлчилгээ үзүүлж, монгол улсын иргэдэд 30 хоног визгүй зорчих эрх олгосон байна.


Яа Лүн Вань төв талбай


Тэнгэрийн хаяа, тэнгисийн булан

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе