• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэнаний Жяозүө

CRI       (GMT+08:00) 2010-09-27 16:57:17

    Хотын уриа: Тайжичуань нударгын нутаг. Уул усны үзэмжит Жяозүө

     Хотын байршил: Хятадын дунд нутгийн Хэнань мужийн баруун хойд хэсэгт, Хятадын өмнөд умардын уулзвар цэг, зуун барууны холболдсон хэсэгт байрлаж байна.

     Жяозүө нь хойд хэсгээрээ Тайхан шань уулыг түшин, өмнө хэсгээрээ Хуанхэ голтой залгалдаж буй аялал жуулчлалын шинээр хөгжиж байгаа хот бөгөөд уул усны үзэмжтэй цэцэрлэгт хот юм. Газар зүйн давуу байршил болон хэдэн мянган жилийн түүх соёлын өв үлдэгдэл нь элбэг баян, өвөрмөц онцлогтой байгалийн үзэмж болон хүмүүнлэгийн орчинг бүрдүүлсэн бөгөөд орчин үеийн төрөл бүрийн зугаа цэнгүүний амралтын газартай.

 

     Юүньтай шань, Чинлүн шя Фэнлинь шя, Шэньнүн шань, Чинтянь хэ таван хэсэг районоор бүрэлдсэн Юүньтай шань дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэн нь НҮБ-ын ЮНЕСКО-д тодорхойлогдсон дэлхийн анхны хэсэг 28 геологийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. Жяозүө нь мөн Хятадын түүх соёлын алдартнууд хэмээгдсэн Хань Юй, Ли Шан-инь, Жү Линий долоон мэргэдийн Шань Тао, Шян Шю зэрэг хүмүүсийн нутаг юм. Зао Шан фү хотын буурь, Жя Ин гуань зэрэг үндэсний зэрэглэлийн чухал түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтын 6 нэгжтэй.

 

     Дотоод гадаадад алдаршсан Тайжичуань нударга нь Жяозүө хотын Вэнь шяний Чэнь Жягөүгээс үүдэлтэй бөгөөд эдүгээг хүртэл 400 гаруй жилийн түүхтэй болж байна. Өнөө Жяозүө районд 1.3 сая хүн Тайжичуань нударгын дасгал хийж байна. Чэний Тайжичуань нударга нь арга билэг, зөөлөн хатууг уялдуулсан, бие бялдаржуулах ба хүч үзэлцэхийг нэгтгэснээр, Хятад улс болон дэлхийн олон газрын хүмүүсийн таашаалыг хүртжээ. Одоогоор тэр нь 150 гаруй улс орон, бүс нутагт уламжлагдан хүрсэн бөгөөд Тайжичуань нударгаар хичээллэж байгаа хүн 150 саяд хүрсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе