• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кай Фэн

CRI       (GMT+08:00) 2010-09-27 17:21:06

     Хотын уриа: Их Сүн улсын хааны хот,  удвал цэцгийн нутаг, усны яруу эгшиглэнтэй  Кайфэн хот таныг угтаж байна 

     Хотын хаяг: Хятадын төв нутгийн Хэ нань мужийн дорно хэсэг, Хатан голын дунд доор урсгалын тал газарт оршдог, уг нутаг  уул байхгүй, нам доор тэгш тал газар болно.

     Кайфэн бол долоон төр  нийслэлсэн хот, соёлын нэрт хот,  умард нутгийн усан хот гэж алдаршжээ. Ардын зан үйл, ёс зүй болон тансаг сайхан  удвал цэцэг нь эртний хотын өнгө аяс, ид шидийг харуулав.

 
    
    Кайфэны аялал жуулчлал нь Сүн улсын онцлогтой. Сүн улсын Юйже гудамж, Ханшны үеийн голын эрэг дэх угаалгын хүрээлэн, Луут тагт,  Кайфэн орд, Баогүн сүм зэрэг үзэмжит газар нь эртний хэв янзаа хадгалжээ. Баогүн нуур, Лүнтин нуур, Тета нуур болон  хотын сүрлэг том хаалгат асар, эртний хотын хэрэм  нь Сүн улсын үеийн барилгын онцлог болон  соёлыг харуулж, "умард нутгийн усан хот" хэмээгдсэн  алдар нэртэй болгож, Сүн улсын нийслэлийн аялал жуулчлалын үзэмжит газрыг бүрэлдүүлжээ.

 

   Зургийн тодорхойлолт: Баогүн сүмийн том хаалганы шөнийн үзэмж, Баогүны суумал зураг, Башян гүөси хийдийн шашны үйл,  Мянган мутарт бодисадва,  Башян гүөси хийдийн уулан хаалга, Жяо Юй лүгийн тарьсан савхи уянгат мод, Кайфэн орд,  Кайфэн ордны их танхим,  Кайфэн ордны мин жин хү нуур, Лан каогийн  Жяо Юй лүгийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Луут тагтын том дуган,  Луут тагтын том дуганы үзэмж,  Ханшны үеийн голын эрэг дэх зугаалгын хүрээлэнгийн бяньхэгийн хаврын өнгө үзэмж,  Ханшны үеийн голын эрэг дэх зугаалгын хүрээлэнгийн чигүн гал шүршүүр, Тян бө ян орд, Төмөр цамхаг, Төмөр цамхгийн өглөөний өнгө, Хятадын хань юань хөшөөнүүд,  Хот шинэтэн өөрчлөгдөж байгаа, Хотын зам харилцаа, Хотын шинэ дүр төрх, Да лян мэнь хаалга, Да лян мэнь хаалганы дээрээс авсан  зураг, гудамж, зам харилцаа, нийтийн зам харилцаа  түргэн хөгжиж байгаа, Жинь мин өргөн талбай, Кайфэн хотын  шинэ дүүрэг.

      Кай Фэнгийн нутгийн идээ

      Кай Фэнг шөнийн гуанзаараа маш алдартай. Аль эрт умард Сүн улсын үеэс л нийслэлийнх нь шөнийн гуанз захаас нь авахуулаад тоогүй олон бөгөөд, маш хөл хөгжөөн ихтэй байсан аж. Өнөөдрийн Кай Фэн хотод ч үдшийн бүрий тасрахтай зэрэг, том жижиг зээл гудамжинд шөнийн гуанз ажиллаж эхэлнэ. Гудамжинд гэрэлтэх дэнгийн гэрлүүд, наймаа худалдаачдын энэ тэнд хашгирах дуу чимээ, нааш цааш зорчих хүмүүсийн хөл хөдөлгөөн гээд үнэхээр хөл хөгжөөн ихтэй харагддаг юм. Хотын төвд байрлаж буй Хонхны асрын шөнийн наймааны цар хэмжээ нь бүр ч илүү өргөн тансаг байдаг. Эндхийн онцлог идээ маш нарийн хийцтэй бөгөөд үнэр амт нь ч тун тансаг гоё байдгаараа дотоод гадаадын зочдод гүн таалагдсан байдаг. Хуурсан цэлцэгнүүр, Гүйлсний үртэй цай зэрэг идээ унд нь уул усыг туулан алс холын Сингапурт хүрч дэлгэн таниулсан бөгөөд тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ирсэн хүмүүсийн сайшаал талархлыг хүлээсэн байдаг. Шөнийн захаар хэсэж, идээ будаа амсаж, эртний нийслэл болон хотын иргэдийн зан үйлтэй танилцах нь Кай Фэн хотоор аялан жуулчлах сонирхолыг төрүүлж аятай сайхан зугаа нь болжээ.

     Таван халуунтай туулайн мах: Энэ нь Кай Фэн хотын орон нутгийн онцлог идээ бөгөөд, технологи нь маш өвөрмөц онцлогтой бөгөөд амтлагч нь ханд байдаг. 1.5 кг зэрлэг туулайн мах, 10 гаруй төрлийн амтлагч оруулж боловсруулж, болсон идээний сайхан үнэр нь хамар цоргиж, идэхэд амт нь маш сайхан байдаг юм.

     Хуурсан цэлцэгнүүр: Их олон хүмүүсийн маш их идэх дуртай идээ зуушны нэг. Түүнийг төмс юм уу ногоон буурцгийн цардсаар голлуулж, дээр нь буурцгийн Жян, сонгино, цагаан гаа, саримс хийж, гүнждийн тосоор хуурч болгодог байна. Зөөлөн халуун бөгөөд сайхан амттай байдгаараа маш онцлогтой. Энэхүү тансаг идээ Хуурсан цэлцэгнүүрийг Сингапурт аваачин таниулах ажил хийсэн нь хүмүүсийн сайшаал талархлыг ихэд хүлээсэн байна.

     Гүйлсний үртэй цай: Энэ бол ордны идээнээс үүсэлтэй нэг төрлийн нутгийн идээ юм. Сайн чанарын гүйлсний цөмийн нунтгаар орц болгож, луу гардь шувууны сийлбэртэй том данхнаас буцалсан усаар шингэлж болгон хэрэглэнэ. Дээр нь гүйлсний цөм, газрын самар, гүнжид, сарнай цэцэг, габар цэцэг, хатаасан үзэм, нохойн хошуу, интоор, элсэн чихэр зэрэг 10 гаруй төрлийн амттан хийдэг. Өнгө нь тод ялгарсан, үнэр хачин гойд, амт нь маш өвөрмөц төдийгүй, хүний биед амин дэм шим тэжээл олгодгоороо алдартай. Гүйлсний үртэй цайг ч мөн Сингапурт үзэсгэлэн худалдаанд гаргаж, өргөн олноос сайн үнэлгээ авсан юм.

     Хайруул: Хайруул нь бол Кай Фэн хотын ард түмний хэрэглэдэг нутгийн онцлог идээ. Түүний дотроо Дао Сян Жюйгийн хайруулын орц нь маш сайн чанарын байж, хийц нь гойд сайхан байдгаараа энэхүү эртний хотдоо бүр их алдартай. Болгоод гаргасан хайруул нь тос ус нь тэнцсэн бөгөөд хазахад шөл шүүс нь асгарч, үнэр амт нь хачин гойд сайхан байдаг.

     Чанасан загас: Гол орц нь амур болон хэлтэг загас. Урьдаар тосонд шарж, дараа нь ханд шөл болон таван халууны амтлагч нэмж зөөлөн гал дээр буцалгана. Энэ загасны шөл амтлаг сайхан бөгөөд энэ хотын иргэдийн хамгийн их идэх дуртай идээ хоол нь юм.

     Газрын самрын боорцог: энэ идээ нь газрын самраар гол орцоо болгосон маш онцлогтой нутгийн идээ юм. Газрын самрын нунтаг, элсэн чихэр, чихрийн ханд зэргээс бүрдэнэ. Болсон идээ нь алтан шар өнгөтэй, цаас шиг олон нимгэн давхар энэ боорцгийг идэхэд, тослог чихэрлэг хэдий ч нялуун биш, аманд орохтой зэрэг зөөлрөн уусаж маш гоё амттай байдаг юм.

     Шарсан шувуу: Кай Фэн хотын нэрд гарсан идээний нэг юм. Энэ нутгийн гэрийн тэжээвэр шувууны махыг зуун жил хандалсан шөлөнд чанаж шарж болгоно. Гүн шаргал өнгөтэй, үнэр амт нь маш тансаг сайхан, идэхэд зөөлөн бөгөөд амттай байдаг.

     Жигнэсэн жижиг бууз: Энэ мөн Кай Фэн хотын алдартай идээний нэг. Шинэ мах болон дээд зэргийн амт оруулагчаар орц болгож хийнэ. Жигнэж болгосон бууз нь гоё хэлбэр хийцтэй бөгөөд, гурил нь нимгэн, нэг харахад бяцхан дэнлүү шиг, бас нэг ажихад дэлгэрч байгаа удвал цэцэг шиг үзэсгэлэнтэй харагдана. Үүнд Кай Фэний нэгдүгээр асрын бууз хамгийн алдартай бөгөөд "олон орцтой амтат бууз" нь дотоод гадаадынхны таашаалыг хамгийн их хүлээсэн байна.

     Халуун ногоотой хонины шийр: Энэ мөн Кай Фэнгийн алдартай идээний нэг юм. Амт оруулан мултартал чанасан шийр нь маш гоё үнэр анхилж, хүний идэх дуршлыг маш их хүргэнэ. Давс болон хулуун ногоогоор амт оруулсан гэсэн хоёр өөр хийцтэй. Энэ идээ нь мөн хүмүүст маш их таалагддаг байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе