|
|
||
Хотын уриа: Мянган жилийн хаадын нийслэл, Мандарваа цэцгийн хот, Торгоны замын эхлэл, уул ус жигдэрсэн Лүө Ян
Хотын байршил: Хятадын төв нутгийн Хэнань мужийн баруун хэсэгт Хатан голын дунд урсгалыг сундаллан байрладаг.
Хотын танилцуулга: Лүө Ян хот Хэнань мужийн баруун хэсгийн Хатан голын өмнөд эрэгт байрлаж, манай тооллын өмнөх 12-р зуунд байгуулагдсан бөгөөд Хятадын эртний найман том нийслэл хотын нэг, Хятадын түүхэн дэх цорын ганц "Гайхамшигт нийслэл" хэмээгдсэн хот юм. Лүө Янгаар төвөө болгосон Хэ Лүө район бол Хятадын соёл иргэншлийн өлгий нутаг юм.
Түүхийн 1500 гаруй жилийн хугацаанд нийт 13 вант гүрэн энэхүү хотоор нийслэлээ болгож байлаа. Эртнээс нааш эрдэмтэн мэргэд энд хуран цугларч байсан болохоор Лүө Янг хүмүүс мөн "Яруу найргийн нийслэл" хэмээж, Мандарваа цэцгийнх нь анхилам сайхан үнэрт нь согтсон хүмүүс түүнийг бас "цэцэгт нийслэл" хэмээн нэрлэдэг. Жил бүрийн 4-р сарын 15-аас 5-р сарын 8-ны өдрүүдэд Мандарваа цэцэг ид дэлгэрэх үеэр, Лүө Ян хотынхон "Мандарваа цэцгийн баяр наадам" зохиож, дөрвөн зүг найман зовхисын хүмүүсийг урьдаг байна.
Лүө Ян хот нь баялаг сайхан хүмүүнлэгийн өнгө үзэмжтэй, үүнд Лүньмэний чулуун агуй бол Хятадын гурван том чулуун агуйн нэг бөгөөд Бай Ма Си хийд буюу Цагаан морьт хийд бол Хятадын албаны талаас байгуулсан хамтын анхны сүм юм. Лүө Ян хот эртнээсээ нээлттэй хот мөн зам харилцааны чухал уулзвар газар байсан юм. Даян дэлхийд алдартай "Торгоны зам" нь энэ хотоос эхэлж, баруун тийш Газар дундын тэнгисийн зүүн эрэг хүрдэг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |