|
|
||
Хотын уриа: Хаврын үзэмж бялхсан хот
Хотын хаяг: Хятадын баруун өмнө нутгийн Сычуань мужийн баруун өмнө хэсэгт байрладаг.
Хотын танилцуулга: Шичангийн аялал жуулчлал нь "үзэсгэлэнт сайхан уул ус, өнөр баялаг үндэстний онцлог, өргөн их техникийн хөгжил" гэх гурван том онцлогтой байдаг. Шичан хот нь далайн төвшнөөс нэлээд өндөр газарт байрлаж, уур амьсгал, агаар сайтай байдаг болохоор ихэнх их олон шөнөдөө сарны гэрэл хотыг гийгүүлдэг учраас хүмүүс түүнийг сарны хот хэмээдэг юм. И үндэстэн зэрэг үндэстний цөөнхийн зан иргэншилтэй аялал жуулчлал нь бусад газраас ялгарах онцлог болсон байна.
Шичан хотын харьяан дахь уул ус нь сүрлэг сайхан байж, тэндэх хүмүүнлэгийн өнгө үзэмжтэй хослон, Сычуань мужийн 2-р том нуур болох Чюн хай нуурын дөрвөн улирлын сайхан үзэмж нь үнэхээр хүмүүсийн бахархлыг татаж байдаг. Энд Хятадын цорын ганц И үндэстний боолын нийгмийн музей, Хятадын дөрвөн том хөшөөн ойн нэг болох газар хөдлөлтийн хөшөөн ой, "Хятадын балар эртний мөстлөгийн үеийн цэцэрлэг" гэгддэг Лүө Жи шань уул болон Хуан Ляний шороон ойн гайхамшиг байж, мөн Хятадын онцлогтой галын баяр наадам зэрэг байдаг. Ши Чан хот нь мөн Хятадын сансар аяллын гурван том баазын нэг болох Шичангийн дагуул хөөргөх төвөөрөө даянд танигдаж, Хятадын "Ховстон" хэмээгдсэн юм.
Ши Чан хот нь 2100 жилийн түүхтэй хот байж, түүхэнд энд Си Ма Шян Рү, Си Ма Чянь, Жү Гэлян, Хубилай, Марко Поло, Ши Дакай, Жян Жеши, Сүн Мэйлин зэрэг нэрт хүмүүс амьдарч өнгөрсөн байна. Одоогоор энд Күн Мин Жай буюу Күн Мингийн хайсан, Жян Жешигийн "тусгай ордон" зэрэг түүх соёлын өв байдаг.
Сүүлийн жилүүдэд, Шичан хот өвөрмөц сайхан уул усны өнгө үзэмж, ардын зан иргэншил нь ирэх тусмаа олон хүмүүсийн сонирхлыг татаж, их олон хүмүүс энд хүрэлцэн ирж аялж жуулчлах юм уу хөрөнгө оруулж, Шичан нь хөгжлийн хүч бялхсан хот болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |