• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүжөү

CRI       (GMT+08:00) 2010-12-01 15:40:52

     Хотын уриа:соёлыг дээдлэх, эв найрамдуу байх, шинэлэг зүйлийг бүтээх, алс ирээдүйд хандах

     Хотын байрлал: Хятадын зүүн нутгийн Жянсү мужийн дорнод хэсэгт байрлаж, дэд халуун улирлын салхи ба улирлын чанартай чийглэг уур амьсгалтай бүсэд харьяалагддаг

     Сүжөү бол Хятадын эртний нэрт хот бөгөөд түүх соёлын дурсгалт зүйлсийн тоо хэмжээгээрээ Хятад улсад зөвхөн Бээжин, Ши-ань хотын дараа орж, Хятад улсад гуравдугаар байранд жагсаагддаг байна. Дорно дахины энэхүү устай хот нь эрт дээр үед олон эгжг улсын нийслэж байсан газар бөгөөд мөн ч Хятад улс даь одоог хүртэл хэвээр хадгалагдаж буй хамгийн эртний хот байгаа юм.

  

     Сүжөү хот өнөө эртний хэв тогтолцоогоо үндсэндээ хадгалж, хот нь одоо мөн хуучин суурин дээрээ байгаа нь дотоод гадаадад цөөн буй үзэгдэл юм. Сүжөүгийн эртний хот ба Сүжөү хүрээлэн нь дэлхийн соёлын өв болон дэлхийн биет бус соёлын өвийн "хос өв"-тэй газар юм. Күньчюй жүжиг, Янденхү нуурын том хавчит наймалж, Жөүжуан нь олон улсын зэрэглэлийн гурван брэнд болно.

  

     Сүжөү-д ойн цэцэрлэгийн гайхамшигууд буйн зэрэгцээ бас уул усны үзэмж эөгөс байдаг. Үүний дээр, бичгийн хүмүүсийн үлдээсэн шүлэг магтуу, уран зураг зэрэг нь нэн ч дотоод гадаадад алдаршсан байгаа юм. Лин Яньшань уул, Тянь Пиншань уул, Дүн Тин зүүн уул, Баруун уул, Ден Вэйшань уул, Бай Ма горхи, Күньшань нурууны Юйшань уул, Жан Жяшянгийн Шяншань уул зэрэг газрууд нь байгалийн үзэмж бүрдсэн нутгууд юм. Сүжөүгийн цэнгэлдэх хүрээлэн, Жиньжихү нуурын Мотяньлүнь цэцэрлэг, Яншань уулны халуун аршаан, Чаншүгийн хувьцас өмсгөлийн хотхон зэрэг аялал жуулчлалын орчин үеийн барилга байгууламж, үйлчилгээнүүд нь ч дотоод гадаадын их олон жуулчдын анхаарал сонирхолыг татсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе