• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иньчуань

CRI       (GMT+08:00) 2010-09-27 20:01:40

     Хотын уриа: боомтын гаднах Жян-нань орон, загас тутаргын нутаг

     Хотын байрлал: Хятадын төв баруун нутгийн Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районы төв хэсэгт, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районы төв болно.

     Тайлбар: Иньчуань бол өнө удаан түүхтэй, өнгө үзэмж гоё эртний хот. Иньчуаний соёл нь баруун Шиа улсын соёлоор гол болгож, эртний хот суурин, ордон харш, асар тагт, сүм хийд, суварга, хаадын онгон, урт цагаан хэрэм гэх зэрэг баруун Шиа улсын үеийн эртний бичиг соёлын зүйл болон хотоо тойрсон нууртай зэрэг өвөрмөц оршин амьдрах орчин, элсэн цөлийн өнгө үзэмж, хотон үндэстний зан заншил хосолсон Хятадын баруун нутгийн үзэсгэлэнт сувд бөгөөд Хятадын өвөрмөц онцлогтой хотын нэг.

  

      Иньчуань хотод элсэн цөл, говь нутаг, тал нутаг, нэрт уул, гол мөрөн зэрэг байгалийн аялал жуулчлалын эх баялагтай, мөн ч эртний хүн төрөлхтний соёл, баруун Шиа улсын соёл, хотон үндэстний соёл, хилийн боомтын соёл, баатарлаг соёл зэрэг олон соёл жуулчлалын эх баялагтай нутаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе