|
|
||
Хотын уриа: Чинээлэг хот байгуулж , соёл экологийг зохистой хамгаална.
Хотын байршил: Мужийн төв болох Күньмин хот Хятадын баруун өмнөд хэсгийн Юньнань мужийн төвд байрладаг.
Танилцуулга: Күньмин хот өндөрлөг газар байрлаж, өвөлдөө хүйтэнгүй, зундаа халуунгүй, жилийн турш цэцэг ногоо урган дэлгэрч байдаг болохоор "Хаврын хот", "Цэцгийн хот " гэсэн сайхан нэртэй, аялал жуулчлал, амралт сувилалтай, оршин амьдрах таатай газар юм. Күньмин ургамлын нөөцөөр элбэг баян, завсрын халуун бүсийн өргөн навчит ой, халуун бүсийн шилмүүст ой, өндөр уулын бутлаг ой, өвс зүлэг зэрэг харилцан адилгүй ургамал ургадаг сайхан хөрстэй нутаг бөгөөд энд 400 гаруй төрөл зүйлийн цэцэг ургадаг. Күньминд Дяньчи нуур, Ян Зүнхай нуур зэрэг өндөрлөгийн олон нуур, гол горхитой.
Күньмины соёлын уламжлал эх газраас үүсэлтэй хэдий ч орон нутгийн болон үндэстний өвөрмөц онцлогтой юм. Энд Хан үндэстнээс гадна , И, Бай, Дай, Хаани, Наши зэрэг 20 гаруй цөөнх үндэстэн оршин амьдардаг. Күньмины хүн зон эелдэг зөөлөн, эгэл борогжуун зочломтгой зантай, ёс дэгийг дээдлэх , найрсаг зочломтгой зангаар дотор газартай төдий л ялгаагүй. Баяр дурсгалыг тэмдэглэхдээ Күнминчүүд цэцэг тавих сонирхолтой.
Байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмж, цацрангуй түүх соёл, үндэстний өвөрмөц зан үйл зэргээрээ Күньмин Хятадын аялал жуулчлалын 10 том хотоор шалгарч, Хятадын аялал жуучлалын эхний шилдэг хотуудын эгнээнд орсон байна. Күньмин хотын шат бүрийн засгийн газрын хамгаалалтад авсан бичиг дурсгалын зүйл 200 гаруй төрөл зүйлд хүрч, дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэн Шилинь, Дяньчи нуур, Аньнингийн халуун рашаан, Жиүшян, Ян Цүнхай нуур, Жаозын цаст уул зэрэг нь улсын болон мужийн зэрэглэлийн нэрт үзэмжит газрууд болжээ. Энд мөн Дэлхийн ургамлын яармаг болон Юньнаний үндэстний тосгон зэрэг 100 гаруй байгалийн үзэмж, дурсгалт газрууд бий.
Японыг эсэргүүцэх дайны үед Хятадын Чинхуа их сургууль, Бээжин их сургууль, Нанькай их сургууль зэрэг Хятадын нэртэй их сургуулийн эдэм шинжилгээний хэдэн зуун шилдэг хүмүүс 1938 онд хэдэн мянган газрыг явган туулж Күньминд цугларч, "Баруун өмнөдийн нэгдсэн сургууль"-ийг байгуулж, 1946 онд уг сургууль хаагдах хүртэлх 8 жилийн хугацаанд 2000 гаруй оюутан төгсөж, Хятадын орчин үеийн эрдэм шинжилгээний салбарт эрдэм мэдлэгтэй хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж, дэлхийн боловсролын түүхэнд гайхамшгийг бүтээсэн билээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |