• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кашгар хот

CRI       (GMT+08:00) 2010-12-01 15:41:37

     Хотын уриа: Кашгарт хүрэхгүй бол Шиньжянд хүрсэнгүйтэй адил. Кашгарын аялал жуулчлал дэлхийд ховор.

     Хотын байрлал: Хятадын баруун хязгаарын Шиньжянийн өмнөд хэсэгт байрлаж, хойд талаараа баруун Тяньшань буюу тэнгэр уулыг түшиж, баруун талаар нь Памирын өндөрлөг, өмнө талд нь Каракүнлүнь уул сүндэрлэж, зүүн талд нь Такала-Маканы элсэн цөл байрлаж байдаг.

  

     Кашгарт хүн төрөлхтний аялал жуулчлалын дөрвөн эх баялаг Уйгар үндэстний зан заншил, өндөр уулын өнгө үзэмж, элсэн цөлөөр хайгуул хийх, торгоны зам зэрэг байж, байгалийн үзэмж, хүмүүнлэгийн соёл, үндэстний зан заншил хосолсон аялал жуулчлалын өвөрмөц байдлыг бүрдүүлжээ.

   

    Торгоны зам бол уйгар үндэстний зан заншилтай танилцах олон улсын аялал жуулчлалын нэртэй газар. Үнэхээр Кашгарын аялал жуулчлал дэлхийд ховор. Кашгарт уйгар, хань, хотон,киргиз, узбек зэрэг 26 үндэстэн оршин амьдарч, "Хятадын баруун бүс нутгийн дуу бүжгийн нутаг" гэсэн сайхан нэрээр дэлхийд алдаршсан юм. Мөн ч уйгар үндэстний соёлын охь дээж төвлөрсөн нутаг юм.

   

     Кашгар үндэстний соёлыг харуулсан аялал жуулчлалын үзэмжит газар болон байгалийн өвөрмөц өнгө үзэмжтэй. Энд дэлхийд хоёрдугаарт тооцогдох өндөр оргил болох Чогори оргил, "мөст уулын өвөг" гэсэн нэртэй Моцтаг уул, туурай модны балар ой, дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэн, элсэн цөлийн жуулчлалын район зэрэг төрөл бүрийн байгалийн үзэмж, буддын шашны нэрт буурь Моор суварга, мянган жилийн Тан вант улсын буурь, Яарканд вант улсын буурь, Шаче хаан тэрчлэн торгоны замын өртөө зэрэг бичиг соёл, түүхийн үлдэгдэл бий.

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе