|
|
||
Хотын байршил: Хятадын баруун хэсгийн Төвдийн өөртөө засах районы дорно зүгийн нутгийн Төвдийн өндөрлөгийн төв хэсэгт байрладаг. Гимлайн нурууны хойд биед, Ялузанбу мөрний салбар урсгал Лхас голын хойд эрэгт байрладаг.
Хотын имблэйм: Өндөрлөгийн ариун Дарна хот
Хотын нэрийн хуудас: Лхас нь Төвдийн өөртөө засах районы төв, Хятадын түүх соёлын нэрт хот. Лхас нь Төв хэлээр "Ариун дархан" буюу "Буддын ариун дархан газар" гэсэн утгатай үг. Урт хугацааны туршид Төвд нь улс төр, эдийн засаг, соёл болон шашны төв хэмээгдэж, Лхас хотын төвд сүндэрлэж буй Будлаа ордон нь зөвхөн энэ нутгийн нийслэл төдийгүй, нийт Хөх-нуур Төвдийн өндөрлөгийн билэг тэмдэг нь болсон юм. Далайн төвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн энэ жавхаа төгөлдөр ордон нь Төвдийн соёлын цацрангуй зүйл нь юм.
Лхас нь байгалийн болон нийгэм соёлын өвөрмөц онцлогтой бөгөөд, аялал жуулчлалын баялаг нөөцтэй. Будлаа ордон болон Пагулам зээлээр төв болгосон Лхасын шинэ хот, шуудан холбооны том давхар байшин, мэдээллийн том давхар байшин, Лхас зочид буудал, үндэстний өвөрмөц онцлогтой барилга байшин тэрчлэн орчин үеийн том давхар байшин хаа сайгүй жигдрэн харагдана. Хотын захаар зорчиж байгаа энэ нутгийн олон газраас хүрэлцэн ирсэн хүмүүсийг ажихад олонх нь үндэстний уламжлалт хувцсаар гоёсон байх юм. Гартаа хэзээд ч очир маань барьж явдаг нь шашин нь хэрэг дээрээ тэдний нэг ёсны амьдралын хэлбэр нь болсон аж. Төвдчүүд Төвд зурхайн тооллоор шинэлнэ. Мөнгөн цасаар хучигдсан цаст уул сарьдгаар аялахад сэтгэл ариусаж нүд баясгахыг өгүүлэх юун.
Лхасын ус болон агаар мандал маш цэвэр, Хятадын бохирдол хамгийн багатай, байгаль орчин нь хамгийн аятай хот юм. Төвд ши нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд, дуу бүжиг нь үндэстнийхээ содон сонин зүйлийг бүрэн хадгалсан байдаг. Төвдийн сийлбэр урлаг нь ч маш алдартай. Төвдчүүд үндэстний үг хэл үсэг бичигтэй. Лхас хотын нэр хүнд байнга дээшилж байгаа бөгөөд, Хятадын аялал жуулчлалын шилдэг хот, Европчуудад хамгийн их таалагдсан аялал жуулчлалын хотоор олон удаа шалгарсан бөгөөд, Будлаа ордон нь ч Европчуудад хамгийн их таалагдсан аялал жуулчлалын үзэмжит цэгээр шалгарч, 2006 онд Хятадын зуны аялал жуулчлалын 30 хотын нэгд жагсаагдсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |