|
|
||
Хотын уриа: Анхилам сайхан рашаан хур, зүүдэн зэргэлээт Ли-жян мөрөн, Уян зөлөөн гэрэл туяа, зугаа цэнгээний Ли-жян мөрөн
Хотын байрлал: Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн баруун хойд хэсэгт, Хөх-нуур—Төвдийн өндөрлөг ба Юаньнань—Гүйжөүгийн өндөрлөгийн уулзрын далайн түвшнээс 2400 м-т өргөгдсөн газарт оршдог.
Ли-жян бол Хятадын түүх соёлын нэрт хот, аялал жуулчлалын нэрт газар юм. Ли-жян хот 800 гаруй жилийн түүхтэй бөгөөд тэр нь жирийн тохилог хот юм. Олон үндэстэн төвлөрөн суусан энэ хотын барилга байгууламжид Хань, Бай, И, Төвд зэрэг үндэстний барилга урлалын охь содон зүйлүүдийг ашигласан бөгөөд Жин шяний Наши үндэстний өвөрмөц хэв намбатай байдаг.
Уг хот нь зүүнш баруунш чиглэлийн тэнхлэг дээр байгуулагдсан ба чулуун пайлуур, Улаан өнгөтэй Даньчи нуур, Да-дянь зэрэг эртний барилгууд жигдрэн, хотын умард хэсэгт нь худалдааны бүс байдаг. "Хот усанд түшин оршиж, ус нь хотыг даган оршдог" нь Ли-жянгийн эртний хотын хамгийн их онцлог болно. Хэй-лүнтань гол умар зүгээс өмнөш угалзлан урсаж, хэрмээр нэвтран айл тосгоныг тойрон өнгөрдөг байна. Олон янзын хэлбэр төрхтэй 354 чулуун болон модон гүүрүүд нь их бага гудамжуудыг харилцан холбож, ус алгасан давхар байшин байгуулсан нь Ли-жянгийн гудамжны үзэмжийг бүрдүүлж, эртний хотын амьжиргааны нууцлаг ид шид болсон билээ.
Наши үндэстний үүдэн бүтээсэн Дүнба үсэг бол дэлхий дээрх "хэрэглэгдсээр байгаа цорын ганц дүрст үсэг" юм. Дүнбагийн эртний сурвалж бичиг нь 2003 оны 8-р сард дэлхийн дурсамжийн өвийн жагсаалтад хамрагджээ. Нашигийн эртний хөгжим, дүнба зураг урлал ба шашин суртахууны соёл зэрэг нь ч дотоод гадаадад алдартай байдаг. Ли-жян нь доор өргөрөгтэй далайн түвшнээс өндөр газарт байрлаж байдаг тул, дөрвөн улирлын өөрчлөлт их биш, хуурай чийглэг улирал тодорхой бөгөөд ой тайгын бүрхэц нь 66.13%-д хүрсэн байна. Уур амьсгал тааламжтай, НҮБ-ын Хабитат байгууллагад хүн амын нутагшин суух таатай хот гэж нэрлэгдэв.
Жуулчдын сэтгэлийг татдаг нь тэндэхийн байгалийн их олон гайхамшигтай үзэмжүүд төдийгүй харин нэг зүйлийн амьдралын орчин, нэг зүйлийн өвөрмөц соёл, үзэхэд эгэл жирийн боловч хөл хөгжөөн ихтэй хотын хүмүүсийн амьдралыг эдлүүлэхэд байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |