• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ся-мэнь хот

CRI       (GMT+08:00) 2010-09-28 14:55:55

      Хотын уриа: Соёлтой хотыг хамтдаа бүтээн байгуулж, сайхан хот хорооллоо хамтаар эзэмшицгээе

      Хотын байршил: Хятадын зүүн өмнөд нутгийн Фу Жянь мужийн зүүн өмнөд хэсэгт байдаг хот юм. Хятадын зүүн өмнөд далайн эрэгт, Тайвань хавцлын баруун эрэгт оршиж, Тайваньтай далайгаар алслагдаж байдаг юм.

 

     "Далай дээрх хот, хотын доторх далай", Ся-мэнь хотыг "далай дээрх цэцэрлэг" хэмээн зүйрлэж болох юм. Энд харь нутгийн онцлог хийцтэй барилга байшин олон байдаг. Дөрвөн улирал хавар цаг мэт, өнгө бүрдсэн байгалийн үзэмжтэй бөгөөд Хятадад хүрээлэн буй орчин хамгийн сайхан хотуудын нэг гэж хэлж болох юм. Ся-мэнь хотын агаар сайн тул энд олон сүрэг цагаан тогоруу нутагшин амарч, Ся-мэнь хотын өвөрмөц байгалийн үзэмжийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ мөн Ся-мэнь хотын газрын гадаргуугийн зураг нь нэгэн цагаан тогоруу мэт тул хүмүүс түүнийг "Тогорууны арал" гэж ярьцгаадаг нь ч буй.

 

     Ся-мэнь хотын аялал жуулчлалын нэрт үзэмжийн газрууд: Гу Ланюй, Гүй Лайтан, Ся-мэнь их сургууль, Жи Мэй Юань Бө юань хүрээлэн, Нань Путүө хийд гэх мэт. Ся мэнь-д олон улсын ачаа тээврийн гарам, Ся мэнь ус онгоцны буудал, Ся мэнь хотын Гаочи олон улсын нисэхийн буудал зэрэг бөгөөд зам харилцаа маш дөхөм юм.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе