|
|
||
Хотын уриа: Европ загварын мөсөн хот зуны нийслэл
Хотын байршил: Хятадын зүүн хойд хэсгийн хамгийн дээд уртрагийн муж болсон Хар-мөрөн мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг, тус мужийн төв юм. Мөн Хятадын зүүн хойд нутгийн хамгийн том улс төр, эдийн засаг, соёлын төв. Үзэсгэлэнт сайхан Сүхуажян мөрөн хотын дундуур урсан өнгөрдөг.
Эрс тэс дөрвөн улиралтай, тансаг сайхан байгалийн үзэмжтэй Харбин хот бол орчин үеийн соёл иргэншил, түүх соёлын нэрт хот юм. Түүхэнд Европын соёлын нөлөөнд гүнзгий автаж, хотын барилга, ард иргэдийн амьдрал бүгд илэрхий Европ онцлогтой байх тул "Дорнын Парис" хэмээн нэрлэгдсэн билээ. 40 гаруй жилийг туулсан "Харбины зуны концерт" гадаад дотоодын алдарт уран бүтээлчдийн анхаарлыг татаж, эдүгээ Хятадын "гурван том концертын наадмын нэг" болсон бөгөөд, үүнээс улбаалж Харбин хотыг "Умардын дуу хуурын нэрт хот" хэмээх болжээ.
Өвлийн Харбин хотыг "мөсний хот" гэлцдэг. Жил бүр зохиогдох Харбины мөс цасны наадам одоогоор соёл, урлаг, спорт болон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, аялал жуулчлалын арга хэмжээг уялдуулсан олон улсын мөс цасны наадам болж хөгжжээ. Хятадын Харбины олон улсын мөс цасны наадам, Канадын өвлийн наадам, Японы цасны наадам болон Норвегийн цанаар гулгах наадмыг олон улсын мөс цасны 4 том наадам гэж нэрлэдэг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |