|
|
||
Цүнхэлийн гуу Өмөр Монголын Түн ляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны нутагт байрладаг. Цүнхэлийн гуу нь үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз бөгөөд үндэсний зэрэглэлийн дархан цаазат газар юм. Уг гуу 50-100 метр гүн, 200-300 метр өргөн, нийт 8300 гаруй га талбайтай, хойноос урагшаа 20 гаруй километр үргэлжилдэг. Өнөө энэ Цүнхэлийн гууны 700 гаруй төрлийн дээд зэргийн зэрлэг ургамал, 170 гаруй төрлийн зэрлэг амьтныг нэрлэн тодлоод байгаа бөгөөд зун сэрүүхэн, битүү сүүдэртэй, өвөл дулаахан, хагд ноогооноороо ондордог, гууны ёроолдоо 4 улиралд зүг зүгээс нь булаг оргилон, гол горхи мяралзан сүлжилдсэн гайхамшигтай сайхан энэ газрыг хүмүүс ар газрын Жян нань гэж нэрлэж зуршсан аж.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |