• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өндөр зэрэглэлийн цанын бааз "Яабули"-д зорчсон тэмдэглэл

CRI       (GMT+08:00) 2010-12-28 18:27:35

      Энэ хоёр хоногт бид нэг талаар хүндэт зочид нөгөө талаар бид эндхийн идэвхтэй үйлчлүүлэгчид байлаа.

     "Яабули" гэдэг нь "яблок жимсний талбай" гэсэн Сляван үгнээс гаралтай юм билээ.

      Өндөр зэрэглэлийн энэ цанын бааз руу автобус машин,галт тэргээр ирж болно. Зам харилцаа сайн хөгжсөний дээр, гэрэл цахилгаан, дэлхийн хаашаа ч ярьж болох утсан харилцаатай. Дэд бүтцийн хөгжлийн хувьд нэлээд сайн. Далайн төвшнөөс дээш 1374 метр өндөрт өргөгдсөн "Яабули" энэ цанын баазад жилийн дундаж температур хоёроос 10 градусын орчим, өвөлдөө гурваас 50 сантиметр зарим газартаа нэг метр орчим цастай байдаг байна. Олон улсын дээд зэрэглэлийн цанын баазад байх орчин үеийн төрөл бүрийн зориулалтын техник хэрэгслээр өвч хангагдсан зөвхөн цана чаргаар гулгаж амарч алжаалаа тайлахаас гадна 750 хавтгай дөрвөлжин талбай бүхий Хятад болон Европ зоогийн газар, нэг дор 1900 хүний хүлээн авалт хийх, түүнчлэн том ,жижиг хэмжээний хурал хийх ,хурлын болон уулзалтын танхимуудтай ,худалдааны болон үзэсгэлэн гаргах хамгийн өндөр зэрэглэлийн орчин үеийн тохилог заалтай юм билээ.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе