• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэсгэлэнт сайхан Хай Наньдао арал

CRI       (GMT+08:00) 2011-02-15 11:40:15

     Хүндэт сүлжээ ашиглагчидаа: сайн байна уу? Редактор Урангоо та бүхэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Өнгөрөгч 12-р сарын 2—6-ны өдрүүдэд би амралтаараа Хятадын хамгийн өмнөд хэсгийн халуун бүсийн нутаг Хай Нань мужийн төв Хай Көү хот болон Сань -я хотод аялал жуучлалаар очсон юм. Үзэж харсан зүйлтэйгээ уялдуулан та бүхэндээ Хай Наньдао арлын тухай дөхөмхөн танилцуулъя.

     Хай Нань муж Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлаж, Хай Наньдао арал, Жүн Ша, Ши Ша, Нань шагийн олтриг түүнчлэн эргэн тойрны өргөн уудам тэнгисийг оролцуулсан Хятадын хамгийн том тэнгис далайтай муж юм. Түүний харьяа тэнгисийн талбай нь 2 сая гаруй хавтгай дөрвөлжин километр, бүх Хятадын тэнгис далайн талбайн гурваны нэг хувийг эзэлж, түүний хуурай газрын талбай нь 34 мянган хавтгай дөрвөлжин километр байж, Тайван ий дараах манай улсын хоёр дахь том арал юм.

     Хай Нань муж халуун бүсийн улирлын салхины уур амьсгалтай, жилийн дундаж агаарын температур 23.8 хэм, 1-р сарын агаарын дундаж температур 17.2 хэм, Зуны гол хулуун 7-р сарын дундаж агаарын температур 28.4 хэм байж, зундаа төдий бүгчим хулуун биш, өвөлдөө хүйтрэхгүй дулаахан сайхан цаг агаартай, хур тунадас элбэг , чийглэг сайхан, нар хур тэнцсэн тааламжтай сайхан нутаг юм.

     Хай Наньдао арал өвөлгүй тул халуун бүсийн ургамал таримлын нөөц баялаг их, халуун бүсийн хөдөө аж ахуй хөгжүүлэхэд тохиромжтой юм. Энд усан тутарга, улаан буудай, эрдэнэ шиш, газрын самар, мааз , цай зэрэг үр тариа , эдийн засгийн таримал тарихаас гадна, каучук, кофе, коко, хуажуу, Бинлан зэрэг халуун бүсийн ургамал тарьж, каучук тарьж байгаа талбай нь бүх Хятадын каучукийн талбайн 70 хувийг эзэлж, хан боргоцой, луугийн нүд, бэржгэр луугийн нүд, наргил, банан, манго жимс , тоор зэрэг халуун бүсийн жимс жимсгэнэ элбэг гардаг. Үүнээс гадна, халуун бүсийн ой модны төрөл зүйл ч олон. Үүнд гуурсан ширгэхийн багц ат ургамал 4000 гаруй төрөл зүйл байж, үүний 630 гаруй төрөл зүйл нь зөвхөн Хай Наньдо аралд л ургадаг өвөрмөц онцлогтой ургамал юм. Улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад авсан ховор чухаг модны төрөл зүйл 20 гаруйд хүрч байна. 1400 гаруй төрлийн шилмүүст модны төрөлд өндөр модны төрөл 800 гаруй байж, үүний 458 төрлийн мод нь улс орондоо модон материал хангаж байна. Үүнээс гадна эмийн материалд орох ургамал 2000 гаруй төрөл зүйл бий.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе