• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жянши мужаар хийх аялал

CRI       (GMT+08:00) 2011-04-19 10:04:21

      Хятадын олон улсын радиогийн гадаад, дотоодын сэтгүүлчдын баг 4 сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Хятадын зүүн өмнөд хэсгийн Жянши мужид сурвалжлах ажлаар явах гэж байна. Хөх мөрний дунд доод урсгалын өмнөд эргийн савд байрладаг, 45 сая хүн амтай тус муж Фүжэнь, Гуандүн зэрэг эдийн засаг эрчимтэй хөгжсөн Хятадын 6 мужтай хиллэдэг. Зам тээвэр сайтар хөгжсөн. Мужийн төв Наньчан хот нийслэл Бээжингээс 1500 км-ын зайнд оршдог юм.

      Мужийн хойд хэсэг нь тэгш тал гадарга, баруун зүүн болон өмнөд хэсэгтээ уул нурууд ихтэй, үндсэндээ мужийн 3/4 нь өндөр уулс тул байгалийн баялаг, экологийн болон аялал жуулчлалын нөөц ихтэй. Хятадын аялал жуулчлалын хамгийн тохиромжтой бүс нутаг юм. 2008 оны 7 сарын байдлаар, тус мужийн 4 газар дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн. Мөн дэлхийн 2 геологийн цэцэрлэгт хүрээлэн, 11 үндэсний зэрэглэлийн үзэсгэлэнт бүс, 8 үндэсний байгалийн дархан газар, 39 үндэсний зэрэглэлийн ой тайгын хүрээлэн зэрэг байдаг. Мужийн нутаг дэвсгэрийн 60% нь ногоон модоор хучигдсан байдгаараа улсдаа тэргүүлж байна.

     Энэ удаа дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Лунхү шань, Сань чин шань зэрэг нэрт уулсаар аялахаас гадна Бумбын шашны үүссэн газар болох нэрт уулын Саньчин гун сүмд зочлох юм. Сэтгүүлчдийн аяллын явцад бас нэгэн сонирхол татсан газар бол Жин Дэ жэнь сууринд очих явдал. Жин Дэ жэнь суурин тус мужийн зүүн хойд хэсэгт байрладаг бяцхан суурин хэдий ч эртнээс дотоод гадаадад түүнийг дэлхийд нэртэй шаазан эдлэлийн хот гэдгээр нь мэднэ. Эндхийн шаазан эдлэлүүд дотоодын бүх зах зээлийг эзэлсэн төдийгүй хааны ордны тансаг хэрэглээнд багтаж байжээ.

      Энэ удаагийн аяллыг та бүхэнд мэдээ, фото зураг болон дүрс бичлэгийн хэлбэрээр хүргэхээр нэгэнт бэлтгэл ажлаа хангаад байгаа. Сонсогч, сүлжээ ашиглагч та бүхэн үзэсгэлэнт Жянси мужтай танилцан, өмнөд орны үзэсгэлэнт уул усыг тольдон харна гэдэгт найдаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе