• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аяллын эхний өдөр буюу Apa kabar Наньчан

CRI       (GMT+08:00) 2011-05-19 10:53:55


Бээжинд ирлээ

      17-ы өдөр хол ойроос овон цуван ирсэн 10 зочин маань энэ өглөө нүүр тулан уулзацгаалаа. Онгоцны буудалд тоссон орчуулагч маань төсөөлж байснаас ч Монголжуу, өндөр хамартай, зууван урт нүдтэй, Солонгос ч гэмээр дажгүй хөөрхөн бүсгүй байсан.


Эндээс цааш 10 хоног хамтдаа

      Тэрээр маргааш 8:40-д хүлээлгийн танхимд бэлэн байгаарай гэж сануулсан учраас хоцрохгүйг хичээн 7:00 цагт сэрүүлэг тавиад унтлаа. Өглөө хамгийн түрүүнд Индонезаас ирсэн Тити Рахарджантитай танилцлаа. Тэрээр "Apa kabar" гэсээр инээмсэглэн ирсэн. Энэ нь Индонезээр "Сайн байна уу" гэсэн үг аж. Индонезийн их сургуулийн хятад хэлний танхимын багш бүсгүй байлаа. Арав гаруй жил хятад хэл үзсэн гэнэ. 9 цаг нисч ирээд бас номын дэлгүүрээр явж баахан ном авснаа, мөн ажил төрлийнхөө талаар хуучилсан, их яриа бүсгүй байлаа. Мөн Малайзын Мэдээллийн Төв Агентлагын сэтгүүлч Берита, Фусан хотын Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Сату сан нартай танилцаад амжсан. Ингээд замд гарах цаг болсон тул бид Наньчан нисэхээр Терминал 3 онгоцны буудлыг зорилоо.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе