|
|
||
Өглөө эртлэн гарсан автобус маань уулын хормойд ирмэгц утаа савсуулан зогсоцгоолоо. Жолооч хүйтэн ус цацаад хэд хэдэн удаа хөдөлсөн ч төдөлгүй зогсчхов. Янз нь эвдэрсэн бололтой, буух нь бууж, тамхилах нь тамхилж байх зуур бас нэгэн автобус давхиад ирлээ. Жянши мужийнхан зохицуулжээ. Цаг илүү саатсан тул үдийн хоолны асуудал байхгүй, шууд онгоцны буудалруу хурдаллаа. Зарим нэг нь унтаад, хэсэг нь хойгуур шуугилдсаар 12 цаг дөхөж байхад биднийг ахалж яваа хатагтай Шы "Удахгүй бид Шяншийг орхино. Ирсэн зочид маань сэтгэгдлээ ярьцгаая, миний хувьд бидний энэхүү зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан Жянши нутгийн аялал жуулчлалын албынханд маш их талархаж байна. Мөн энэ Шянши нутгийн мартагдашгүй байгалийн сайханд аялснаа хэзээ ч мартахгүй. Ирсэн зочдынхоо хөгжилтэй, найрсаг нөхөрлөлийг санаж явах болно. Бидний энэ баг мартахааргүй дурсамж үлдээсэн хамт олон байлаа" хэмээн дурслаа.
Хатагтай Шы Ли
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |