
Ши Ань хотыг манай тооллоос өмнөх 12-р зууны үед байгуулж, 21 вант гүрэн болон засаг төр энд нийслэлээ байгууж байжээ. Жөү, Чинь, Хань, Тан зэрэг Хятадын эртний түүхэн дэх хамгийн хөгжингүй дөрвөн гүрэн бүгд Ши Ань хотыг нийслэлээ болгосон байдаг. Баялаг сайхан түүх соёлын өв нь Ши Ань хотыг "Байгалийн түүхийн музей" гэх сайхан нэр алдрыг хүртээж, "Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор " нь"Дэлхийн 8 том гайхамшиг"-ийн нэг билээ. Ши Аны эртний хотын цайз хэрэм нь дэлхий дээр өнөөг хүртэл хамгийн бүрэн бүтэн, угийн хэлбэрээрээ хадгалагдсан олдвор юм.
1 2 3 4 5 6