• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Буянтай айлын бух тугалдааг гэж....

CRI       (GMT+08:00) 2011-09-28 15:57:35

      Тэнгэр гэдэг том нэртэй, үнэндээ бол арван хавтгай дөрвөлжин км талбайтай энэ нуур Хятад Солонгосын хилийн зааг Чан бай шан буюу Урт цагаан уулын оройд галт уулын тогооны хонхорт далайн түвшнээс 2150 метрийн өндөрт оршдог.

      1702 онд Чан Бай шаны оройгоос газрын гүний Магма хэмээх халуун хайлмал баахан олгойдож хавийн газрыг халуун лав, үнс чандруугаар булсны дараа үүссэн хонхорт энэ нуур тогтож. Харахад жижигхэн мөртлөө сэлдэггүй амьтан хүнд бол ёстой аранга шүү дээ.Яагаад гэвэл гүн газраа 372 метр.

      Мэдээж далайн түвшнээс 215О метрийн өндөрт, бүр уулын орой дээр орших болохоор оргилж хүрээд цутгачих гол горхи гэж үгүй. Өөрөөр хэлбэл гаднаасаа цутгалгүй гэсэн үг. Харин хоёр ч том мөрөн эх авч урсдаг аж. Хойт талаас нь Түмэн гэсэн монгол нэртэй мөрөн Хятад Солонгосын хилийн зааг дээрээс эх авч урсаад 525 км мяралзаж Орос Солонгосын хилийн заагаар гараад Япон далайд цутгадаг аж.

      Нөгөө Сунгари буюу хятад дуудлагаар Сункаши хэмээх мөрөн нь зүүн урагшаа чиглэн гарч Хятад Солонгосын хилээр тоогүй олон удаа визгүйгээр орж гаран бүр 1900 км туудаг гэж байгаа. Сунгари мөрний хоёр талын хадан хавцал дэргэд нь очих юм бол манай Чулуут голын хадан хясааны сүрийг муухай дарахаар юм байналаа дээ. Тэгэхдээ тэр болтол хаач юм. Хамгийн гайхмаар ч гэдэг юмуу нэг бодлын уур хүрмээр нь гурван зуун жил ийм том хоёр мөрөн урсгачихаад гурван ямх ч дундраагүй Тэнгэр нуурын ус. Гуч дөчин гол горхи нийлэн цутгаж байж буй болгосон Монголын нуурууд 300 хоног цутгал нь татарчихлаар л шавар болчихдог байхад 300 жил хоёр мөрөн урсгачихаад хэвээрээ байдаг энэ нуурын ус ер нь ус юмуу юу юм. Ёстой нөгөөх буянтай айлын бух тугалдаг гэдэг шиг. Шал дургүй хүргэчихлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе