|
|
||
Шинэлэг дүрслэл: Соёлыг дээдэлсэн, багтаамжтай, шинийг үүдсэн, алсын хараатай.
Сүжөү хотын тоорын цэцгийн бүтээмжийн хүрээлэн уламжлал, орчин үеийн соёлын бүтээмжийг зэрэг цогцлоосон газар юм. Тоорын цэцгийн бүтээмжийн хүрээлэн нь Сүжөү хотын нэр нэгт гудамжны 158 тоотод байрлаж, өмнөх Шиньгуан нэхмэлийн үйлдвэрийн 35 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хуучин бууцан дээр төвхнөжээ. Энд олон салбарын үйлс харилцан нөхвөрлөж, харилцан түшилцэн хөгжих шинэ арга загварыг ашиглаж, тэрээр нэгэнт уламжлалт соёл болон орчин цагийн соёлын шинэлэг санааны ажил төрлийн нэгдмэл бүс болж, Сүжөү хотын хамгийн чухал онцлог, бэлэг тэмдэг болжээ.
Хэрэв та Сүжөүд очвол, тэндхийн орчин цагийн хамгийн моод болж буй соёлын хүрээлэнтэй танилцах төдийгүй бас тухайн нутгийн уламжлалт содон соёлтой танилцах болно. Тус хот Бээжин, Шанхай, Гуанжөү хотын дараа өөрийн бүтээмжийн захыг ажиллуулсан нь Жянсү муждаа хамгийн тэргүүлэх соёлын бүтээмжийн зах болжээ. Уг захад 100 гаруй пүүс лангуутай ба хамгийн сүүлийн үеийн моод зураг төлөвлөгөө, гар урлалын бүтээгдэхүүн, хувцас засал, тоглоом, ном, СД, өдөр тутмын хэрэглээний бараа зэргийг борлуулдаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |