• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үши хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 16:32:38

     Шинэлэг дүрслэл: Зүсэр бороо, үзэсгэлэнт уул ус, зохист соёл иргэншил, оршин суухад таатай хот.

     Үши хот бол мянга мянган жил загасны аж ахуй, тариалан хөгжүүлсэн, удаан жилийн аж үйлдвэрийн түүхтэй, үзэсгэлэнт өнгө үзэмж бүрдсэн соёлч хот юм. Энд боловсрол хөгжсөн, Хятад улс, тэрчлэн даян дэлхийд нэр алдартай эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн газар юм. Үши хот 7000 гаруй жилийн соёлын түүхтэй ба 3100 гаруй жилийн түүхэн сурвалж болон 2200 гаруй жилийн хот байгуулалтын түүхтэй.

     Үши хот хүмүүнлэгийн нөөц, экологийн нөөц, аялал жуулчлалын нөөц болон хотын амьдралыг нягт уялдуулж, хот тохижилтоо тасралтгүй өөрчлөн сайжруулж, уул усны өнгө үзэмж бүрдсэн өвөрмөц онцлогтой хот болжээ. Та хэрэв энд ирвэл яг л цэцэрлэгт хүрээлэнд орсон мэт сэтгэгдэл төрөх болно.

     Удахгүй ашиглалтад орох гэж байгаа Үши хотын үндэсний дижитал киноны салбарын хүрээлэн соёлын бүтээмжийн үйлдвэрлэлийн хөгжлийн хошуучлагч гэж хэлж болно. Кино урлагаар гол сэдэв болгосон уг хүрээлэн нь Америк болон Европын кино урлагийн компаниуд болон дотоодын тэргүүний кино урлагийн салбарын сонирхлыг татаж, олон улсын чанартай киноны салбарын нэрт баазыг бий болгоно.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе