• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Карамай хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 17:32:06

     Шинэлэг дүрслэл: нефтийн соёлоор хотын онцлогоо харуулжээ

     Карамай-Хятадын баруун хойд нутгийн сувд эрдэнийн хот, тэнд очсон хүн бүр өөрийн эрхгүй Карамай хотыг шагшин магтдаг.

     Нефтийн аж үйлдвэрт суурилан "олон улсын хэмжээний нефтийн хотыг байгуулах" нь Карамайн давуу тал төдийгүй ирэх 20-оос 30 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий стратеги юм. Энэ нь Карамай хот өөрийн нефть, байгалийн хийн баялаг нөөцдөө түшиглэн, дэлхийн чанартай, тасралтгүй хөгжсөн орчин үеийн хотыг байгуулна гэсэн үг дээ.

     Аж үйлдвэрийн баазын байгуулалт, үзэсгэлэн яармагийн төвийн байгуулалт, бүс нутгийн эдийн засгийн интегралчлал зэрэг нь эмх цэгцтэй, шат ахин хөгжиж, тэрээр маш түргэн Хятадын умард нутгийн бүс нутгийн чанартай төв хот болсон бөгөөд үүндээ түшиглэн удахгүй төв Азийн том чухал хот болох нь дамжиггүй.

     Карамай хотын хөрсөн дор нефтийн баялаг нөөцтэй төдийгүй, эндэх аялал жуулчлалын үйлс түргэн хөгжсөний улмаар зугаа цэнгүүн, гуанз ресторан зэрэг салбар ч огцом хөгжиж, эдийн засгийн ирээдүйн хөгжил нь өдөр ирэх тусмаа саруул уудам болж байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе