• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ордос хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 17:37:03

     Шинэлэг дүрслэл: Хөгжлийн уухай хангинасан тал нутгийн хот

     Ордос хот Өвөр Монголын Өөртөө Засах Районы баруун өмнөд хэсэгт байрлаж, баруун, хойд, зүүн гурван талаараа Хатан-голоор хүрээлэгдэн, өмнөд талаараа эртний цагаан хэрэмтэй хил залгадаг, Шаньши, Шааньши, Ниншя зэрэг гурван муж, өөртөө засах районтой хөршилж, Монгол үндэстнээр гол болгосон, хан үндэстэн олонтой үндэстний цөөнхийн район юм. Ордос хот өнө удаан түүх соёлтой, хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг ба Шар усан соёл, хүрэл зэвсгийн соёл зэрэг нь дэлхий дахинд нэр алдартай. Өнөө Ордос хотын ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл Хятад улсын нийт үйлдвэрлэлийн 1/3, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 1/4-г эзлэн, Хятадын ноолуурын хот, дэлхийн ноолуурын салбарын төв болжээ.

     Сүүлийн жилүүдэд, Ордос хот "Өөртөө засах районы ерөнхий хөгжилд үйлчилж, Шаньши, Шааньши, Ниншя зэрэг гурван мужийг холбосон" бүс нутгийн төв хотыг байгуулах үзэл баримтлалаар соёлын том хэлбэрийн шинэлэг үйлдвэрлэлийн хүрээлэнгийн төсөл-Ордос соёлын шинэлэг үйлдвэрлэлийн хүрээлэнг байгуулж эхэлсэн юм. Энэхүү хүрээлэн нь Ордосын түүхэн соёл, дуу бүжгийн соёл, хоол ундны соёл, хувцас заслын соёл болон зан иргэншлийн соёл зэрэгт түшиглэн, өргөн чөлөө, Монгол үндэстний онцлогтой барилга байгууламж, орон сууц зэргээр тухайн нутгийн өвөрмөц соёлыг бүрэн харуулсан байдаг. Үүний зэрэгцээ, энд мөн их хэмжээний Монгол Юань гүрний соёлын онцлог хадгалагдаж байдаг болохоор, Юань гүрний соёлоор сэдэвлэсэн хүүхэлдэйн кино, уран сайхны кино, интернэт тоглоом зэрэг салбарууд түргэн хөгжиж, Ордос хотын хөгжлийн давуу тал болжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе