• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөү хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 18:39:04

      Шинэлэг дүрслэл: Амирлангуй соёл

     "Амирлангуй Гуанжөү" бол Хятадын "амирлангуй соёл"-ын төлөөлөх бүтээл юм. Түүнчлэн Гуанжөү хотын хамгийн үзэсгэлэнт соёлын нэрийн хуудас болдог. Гуанжөү бол 21-р зууны Хятадын "амирлангуй соёл" дэлхий дахинд хөл тавьсан буянт газар билээ. "Хонины хот", "сүрлийн хот", "Гуанжөү" зэрэг үнэ цэнийг бүгдийг нь нэгтгэсэн хотын соёлын брэнд "Амирлангуй Гуанжөү"-г бүтээжээ.

     Гуанжөү бол Хятадын төрийн зөвлөлөөс зарласан анхны түүх соёлын нэрт хотуудын нэг ба соёлын баялаг агуулгатай, таван их нуруудын өмнөд нутгийн соёлын төв болно. Гуандүн аялгуу, уран бичлэг, уран зураг, барилга, бяцхан модыг ургуулах урлаг, гар урлалын бүтээгдэхүүн, ардын зан заншил, хоол унд зэрэг өмнөд нутгийн соёлын нөөц туйлын арвин байдаг.

     Сүүлийн жилүүдэд Гуанжөү хотод соёлын шинэлэг бүтээлийн аж үйлдвэрийн парк тасралтгүй нэмэгдэхийн хэрээр хэвлэлийн аж үйлдвэр, соёл зугаа цэнгээний салбар, соёлын жуулчлалын салбар, зар сурталчилгаа, интернет тоглоомын салбар зэрэг нь Гуанжөү хотын соёлын аж үйлдвэрийн тулгуур хүчин болжээ. Үүнээс Гуанжөү хотын соёлын шинэлэг бүтээлийн аж үйлдвэрийн шинэ цэг болсон Гуанжөүгийн хүүхэлдэй анимаци сүлжээний тоглоомын аж үйлдвэрт Аофей, Ши-ян-ян зэрэг нэр нөлөө бүхий аж үйлдвэрүүд бий болсон байна. Тэд уламжлалт аж үйлдвэр болон соёлын аж үйлдвэрийг уялдуулах замыг сонгосноор Хятадын оюун өмчийн эрхтэй анимацийн манлайлагч үйлдвэр болсон. Энэ бол Гуанжөүгийн соёлын шинэлэг бүтээлийн аж үйлдвэрийн сайхан хандлага болжээ.

,

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе