• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жю-жян хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 18:47:42

      Шинэлэг дүрслэл: "Уул үндэс, ус эхтэй, бүтээлч амьдралтай, бүтээлч Жюжян"

     "Лүшань уулын үнэн төрхийг мэдэхгүй бол тэнд очсон ч зөвхөн ууланд гарсан төдий юм." Жюжян гэхээр ам дамжин яригдсан энэ өгүүлбэрийг санадаг. Жюжян Лүшань уулаар нэрд гарсан хот гэж хэлж болно. Жюжян "Хятадын аялал жуулчлалын шилдэг хот", " Хятадын ногоон хот", "Хятадын гайхамшигт хот", "Олон улсын нөлөө бүхий аялал жуулчлалын хот" зэрэг алдрыг хүртсэн. Өнөөдөр Жюжян хот олон улстай идэвхтэй харилцаж, хүүхэлдэй зохион бүтээх зэрэг соёлын шинэлэг үйлдвэрлэлийг гаднаас татан оруулж, байгаль хамгаалах болон эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хадгалахыг чухалчилж, бусад хотуудаас ялгарахуйц хөгжлийн замыг нээхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна.

     Жюжян Бээжин—Жюжяны төмөр замын гол шугам болон Хөхмөрнийусан замын гол"уулзвар"-т байрладаг. Түүний зам харилцааны дөхөм байдлыг бусад хотуудтай адилтгахын аргагүй. Жюжян хотод та Куан-Лү, По-янгийн үзэмжтэй танилцаж, эртний нэрт хүмүүсийн яруу найргийн бүтээлүүдийг сонирхож болно. Өөртөө итгэл дүүрэн Жюжян шинийг бүтээх жавхаагаар далайцтай хөгжиж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе