• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күньмин хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 18:51:46

      Шинэлэг дүрслэл: "Түмэн бодис амилсан, зохицонгуй хөгжилтэй, хошуучлах зоригтой, сайхан тэмүүлэлтэй"

     Күньмин 200 сая юаниар "Дяньчи нуурын бүтээмжийн талбай"-г байгуулж, хотын соёлын "нэрийн хуудас"-ыг бүтээлээ. Дяньчи нуурын бүтээмжийн талбай уг хотын соёлын амьдралд цоо шинэ амьдралын хэв, таашаал хүртэх орон зай олгосон нь Күньмины орчин үеийн хотын шинэ онцлог болжээ. "Дяньчи нуурын бүтээлч талбай" бол баруун өмнөд нутгийн баялаг соёлын нөөцөд түшиглэсэн, Хятад болон зүүн өмнөд Ази, өмнөд Азид урлаг соёлын ажиллагаа өрнүүлэх, бүрэн чадавхи, багтаамж, олон ургалч бүхий урлагийн танин мэдэхүй болон таашаал авах төв юм.

      Урт удаан түүхтэй, цацрангуй соёлтой, үндэстний өвөрмөц баялаг зан заншилтай, гайхамшигт байгалийн өнгө үзэмж болон цаг агаарын өвөрмөц нөхцөлтэй байдгаараа Күньмин хотын аялал жуулчлалын олон өнгө аяс бүхий нөөц, бүтээгдэхүүний онцлогийг бүрдүүлсэн байна. Күньмин бол хүний оршин суух, амарч цэнгэх аялал жуулчлалын нэрт хот юм. Олон өнгө аяс бүхий үндэстний баяр наадмын соёл Күньмин хотын аялалд өөрийн өвөрмөц бүтээлч санааг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе