|
|
||
Шинэлэг дүрслэл: "Пу-Ар цайны нийслэл, хятад цайны хот, дэлхийн цайны эх үүсвэр"
Пу-Ар бол дэлхийн цайны модны ургамал, цайны нэрт соёлын үүссэн газар, мөн Пу-Ар цайны өлгий нутаг юм. Хятадын цайны маркетингийн нийгэмлэг 2003 онд түүнийг албан ёсоор "Хятадын цайны хот" хэмээн нэрлэжээ. Энэ бол цайны морин замын эхлэл бөгөөд 1800 жилийн ороо бусгаа түүхтэй, Пу-Ар цайны агуу их соёлыг бүтээсэн нутаг билээ.
2012 оны 3-р сараас Пу-Арт ногоон эдийн засгийн туршилтын үндэсний үлгэр жишээ бүсийг албан ёсоор байгуулж эхэлсэн байна. Пу-Ар цай, ой мод, кофе зэрэг ногоон аж ахуйгаас олох орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлж, Тянь Шили, Кан Эньбэй зэрэг нэрт био аж ахуйн нэгжийг татан оруулж, үйлдвэрлэлийн зохих үндэс суурийг тавьсан байна.
Пу-Ар нутагт цөөнх үндэстний 1 сая 440 мянган хүн амьдардаг нь нийт хүн амын 61 хувийгг эзэлж байна. Нийт нутгаар 36 цөөнх үндэстэн байдгаас тэнд үе улиран амьдарч байгаа нь 14 юм. Хани, И, Дай, Лагу, Ва, Бүлан, Яао зэрэг үндэстэн дийлэнх тоог эзэлдэг бөгөөд өвөрмөц онцлогуудтай. Романтик байгалийн өнгө үзэмж хил хязгаар нутгийн дүр төрхийг харуулдаг бөгөөд энэ нь мөн Пу-Ар нутгийн хотын өвөрмөц өнгө төрх болдог.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |