• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шэньжэнь хот

CRI       (GMT+08:00) 2012-05-04 19:05:52

     Шинэлэг дүрслэл: "Хамгийн багтаамжтай залуу хот, хамгийн олон талт хотын соёл"

     Шэньжэнь хотын гайхамшиг бүтээлч үзэл сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Бүтээлч санаа тус хотын амьсгал, эрч хүч болж, хүмүүс бүтээлч санааны сайхныг, бахдалыг амьдралдаа эдэлж байна. 30 жилийн түүхэн замналыг туулж, бүтээлч санаа нь уг залуу хотын соёлын үндсэн судсанд шингэж, бид болон дэлхийн тэргүүний хотуудтай мөр зэрэгцэх хүчин чадал, жавхаа төрхийн оршихуй болсон байна. 2008 оны 12-р сарын 7-ны өдөр Шэньжэнь хот ЮНЕСКО-гийн дэлхийн бүтээлч хотуудын сүлжээний "Зохион бүтээгч хот" –оор шалгарсан нь Хятадын хувьд анхных байлаа.

     Шэньжэнь булангийн гүн тэнгисийн сайн чанарын ус урсан ирдэг нь баяр хөөрөөр бялхсан тэнгисийн эргийн Чюй Шүй гудамж хэмээх Хятадын өмнөд нутгийн дээд зэрэглэлийн хоол ундны гудамжийг бүрдүүлсэн байна. Чюй Шүй гудамжийг тансаг хоол унд, соёл цэнгээн, тусгай баар гэсэн гурван том бүс болгон хуваажээ. Энд дотоод гадаадын дээд зэрэглэлийн хоол ундны нэрт брэндийн 30 гаруй дэлгүүр пүүс ажиллаж, шинэлэг санаа шинэ бүтээлийн үзүүлбэр, урлагийн тоглолт, онцлог газраар аялах зэргийг нэгтгэсэн найр цэнгээний өргөн гудамж өмнөд умардыг холбон, усан дээр тойрон аялдаг эгшиг дууны онгоц, тансаг хоол, соёл урлагийн цогц тэнгисийн эргийн өвөрмөц орчинг харуулдаг юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе