|
|
||
Шинэлэг дүрслэл: эртний цаасан шувууг бүтээлч санаагаар хөгжүүлж, бүтээмжээр шинэхэн бар зураг бүтээнэ
Вэйфан хот Шаньдун хойгийн төв хэсэгт байрладаг, цаасан шувууны өлгий нутаг, мөн дэлхийд алдартай олон улсын цаасан шувууны төв юм. Вэйфан хот бол Шаньдун хойгийн хамгийн том хот төдийгүй Хятадын оршин суухад хамгийн таатай хот, байгаль орчны үлгэр жишээч хот, улсын цэвэрч хот, үндэсний шинжлэх ухаан техникийн дэвшил бүхий тэргүүний хот, Хятадын бүтээмжийн шилдэг хот болсон бөгөөд 2008 онд Хятадын шинийг бүтээх хамгийн их эрч хүчтэй 50 хүчирхэгт хотын нэг, 2009 онд Хятадын шинийг бүтээх хамгийн их эрч хүчтэй 10 хүчирхэг хотын нэгээр шалгарсан байна.
Бүтээмжийн үйлдвэрлэл гэдэг нь сүүлийн жилүүдэд буй болсон шинэ ухагдахуун юм. Энэ нь эрдэм мэдлэг төвлөрсөн шинэ салбар болсны хувьд улс орон болон газар нутгийн эдийн засгийг дайчлан түргэн хөгжүүлж буй чухал салбар болсон төдийгүй дэлхий дахинд бүтээлч санаачилгын эдийн засгийн асар их урсгал буй болгосон байна. Вэйфан хот түүхэн нөхцөл боломжийг ашиглан, бүтээлч санаачлагын үйлдвэрийн районуудыг хүч тавин байгуулж, Вэй фаны бүтээмжийн аж үйлдвэрийн район- "бүтээмжийн баруун гудамж" тэрчлэн бичиг зургийн уран бүтээлийн болон аж үйлдвэрийн зураг төслийн бааз- "Фан сы суурин" зэргийн бүтээмжийн үйлдвэрүүд төвлөрсөн районуудыг байгуулсан юм.
Вэйфаны цаасан шувуу болон модон барын зураг нь эртнээс дотоод гадаадад алдартай. Вэй фан хот энэ хоёр төрлийн уламжлалт соёлын салбарт шинийг бүтээх талаар хүч тавин ажиллаж, өв уламжлалаа хөгжүүлэн, бүтээмжийн үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлж, энэ талын боловсон хүчнийг бэлтгэх ажлыг дэмжиж байгаа юм. Вэй фаны бүтээмжийн үйлдвэрлэл ирмүүн хөгжиж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |