|
|
||
Шинэлэг дүрслэл: "Загас, тутарганы өлгий боомтын шинэ хот болов"
Жяшин хот Жэжян мужийн зүүн хойд хэсгийн Хөх мөрний гурвалжин хойгийн Ханжяхү талын элгэнд байрладаг. Энэ бол Хөх мөрний гурвалжин хойгийн чухал хотуудын нэг бөгөөд Шанхай, Ханжөү, Сүжөү, Хүжөү зэрэг хотуудаас 100 орчим км зайтай оршдог тул газар зүйн байрлалын хувьд ашигтай төдийгүй орчлонгийн диваажин гэж алдаршсан Сүжөү болон Ханжөүгийн дунд оршдогоороо онцлог юм. Жяшингийн аялал жуулчлалын нөөц элбэг, байгалийн үзэмж төгс бүрдсэн тул Хятадын аялал жуулчлалын шилдэг хот, үндэсний ойн хот болсон юм.
Тус хот үзэсгэлэнт байгалийн дунд оршдог түүх соёлын арвин өв уламжлалтайгаараа онцлог. Сүүлийн жилүүдэд "бүтээмж" нь Жяшин хотын шинэ төлөөний нэр болжээ. Өнөө Хятад орон соёлын аж үйлдвэрийн хөгжлийн үе рүү шилжиж, өрнөн хөгжиж байгаа энэхүү аж үйлдвэрийн салбар хөгжил цэцэглэлтийн халуун урсгалыг буй болгосон юм. Жяшингийн олон улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээлэн бол тус хотын хамгийн анхны үйлдвэрлэлийн бааз бөгөөд сүүлийн жилүүдийн бүтээн байгуулалтын явцад улам хурдацтай хөгжиж байна.
2011 онд Жяшин хот ган хөшөөний наадмыг амжилттай зохион байгуулж, дотоод гадаадын уран бүтээлчдийн уран баримлуудын үзэсгэлэн гаргаж, ган хөшөөний наадмын сурталчилгааны сэтгүүлийн зураг төслийн уралдаан зохион явуулсан нь дотоод гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг ихээхэн татаж, 200 гаруй уран бүтээлч оролцсон ба хүүхэд залуучуудын бүтээлч санаачилгын төв байгуулав.
Бүтээмжийг үүдэн, өнгөрснийг залгамжлан, ирээдүйгээ угтаж байна. Эдүгээ "бүтээлч санаачилга" бүхий соёлын үйлс эртний бөгөөд залуухан Жяшин хотыг улам л хүмүүст ойртуулах болжээ. Жяшинд ирж, торгоны төвтэй танилцаарай. Жян нанийн гол мөрөнтэй нутаг шинэлэг санааны шинэ хуудсыг бүтээж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |