|
|
||
Шинэлэг дүрслэл: "Сүр жавхлант, олон талт Иньчуан"
Эртнээс Иньчуан боомтын гэрэлт сувд хэмээн алдаршжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Иньчуан хот Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районы төв болж, Хятадын баруун хойд бүс нутгийн гол хот болсон байна. Жэнь Бэйбаогийн баруун хэсэгт орших киноны хотхоноос өнөөгийн "801" шинэлэг аж үйлдвэрийн хүрээлэн болтол, шинэлэг санаа сэтгэмж энэхүү баруун бүсийн гоёмсог алдартай хоттой байнга холбоотой байлаа. 2011 онд Иньчуаны засгийн газар "шинэ санаа Иньчуан 2011 " цуврал ажиллагааг амжилттай зохион байгуулав. Өнөө шинэ санаачлага нь таних тэмдэг болсон төдийгүй Иньчуан хотын өөрийн биед гүнээ уусан шингэжээ.
Иньчуаны Ши шя дүүргийн Жэнь Бэйбао сууринд Мин,Чингийн үеийн хилийн хэрэм байдаг. Одоогийн байдлаар, нийт 60 гаруй киноны зураг авалтыг энд хийжээ. Жэнь Бэйбаогийн баруун хэсэгт орших уг киноны хотхон Хятадын кинонд гардагчлан балар эртний, хуучин янзаараа болхи, сэлүүд зэрэг өвөрмөц онцлогтой байдаг бөгөөд Иньчуан хотын шинэлэг аж үйлдвэрлэлийн хүрээнд нэгэн онцлог болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |