|
|
||
Шинэлэг дүрслэл: "Тэнгэрийн замын гараа, Хятадын зуны хот"
Шинин хот бол Хятадын аялал жуулчлалын хот юм. Шинин "Хятадын арван том зуслангийн хот", "Хятадын арван том амгалан тайван хот,", "Хятадын арван том үзэсгэлэнт хот", "Хятадын арван том аялалын мөрөөдлийн газар" хэмээдэг байна. Шинингийнхэн "тэнгэрийн замын гараа", "Хятадын зуны зуслангийн хот, эрүүл аялал"-ын аялал жуулчлалын брэндийг нааштай өргөтгөж, Шинингээр төв болгож, Хөхнуурыг тойрсон аялал жуулчлалын шугам, Хятад голын эхээр хийх аялалын шугам, Тан улсын Ши аниас Төвд орох эртний замаар аялах шугам, шашны мөргөлийн газраар аялах шугам, дэлхийн дээвэр хэмээгдсэн Төвд орноор аялах шугам, Хөхнуур Төвдийн төмөр замын аяллын шугам зэрэг арван аяллын шугам гаргаж, Гүмбүм, Хөхнуур, атомын хотхон, наран саран уул зэрэг нэрт газрууд байгаль болон соёлын өнгө төрхийг бүрэн харуулдаг байна.
2012 онд Шинин хотынхон орон нутгийн соёлын онцлогтой арга хэмжээ зохионо. Өөрийн соёлын брэндийг аажмаар бий болгож, гадаад сурталчилгаа, соёлын солилцоог эрчимжүүлж, Шинингийн дүр төрхийг харуулна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |