• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чэндү хот

CRI       (GMT+08:00) 2012-05-06 20:11:49

      Шинэлэг дүрслэл: "Хамгийн хурдтай хот хамгийн таатай амьдрал"

      Соёлын өвийг уламжлахын хувьд Чэндү хот орчин үеийн амьдралын хэлбэр бий болгож, амьдралын хэв шинжийг дахин бий болгох, дахин бүтээх болон уламжлах нь хотын бодит цогцод шингэж, хотын дүр төрхийг дээшлүүлэх, хотын соёлын байдал төрхийг нэгтгэж, хотын хүлээн зөвшөөрөх явдлыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болсон байна.

      Чэндү хотыг "Хятадын дөрөвдэх том хот", "баруун бүс нутгийн зүрх" хэмээн нэрлэдэг. Чэндү бол олон улсын дүр төрх хамгийн гоё хотуудын нэг, дэлхийн амтат хоолны нийслэл, Хятадын топ аялал жуулчлалын хот юм. Жиньли, өргөн нарийн гудамжийн төлөвлөлт хуучин Чэндү хотын түүх соёлын онцлогийг харуулсан гудамжнуудын бүхэл дүр төрхийг харуулахын дээр үйлдвэрлэлийн байрлуулалтын хувьд өргөн олон зах зээл болон улам өргөн хүрээнд ард иргэдэд үйлчлэх болно.Түүнчлэн уламжлалт соёлын онцлогийг харуулсан хоолны газар, зугаа цэнгээний салбар хийгээд европ хоолны газар, шинэ үеийн урлагийн үзэсгэлэн зэрэг нь бүх насны, бүх давхаргын дотоод гадаадын жуулчдад ч гоо сайхны таашаал өгдөг юм.

      Чэндү хотод амьдарч, Сычуань нутгийн онцлогтой аялгууг сонсон, хүн ам төвлөрсөн эртний худалдааны гудамж болон нарийн зээлээр сэлүүцэн зугаалж, амьдралаа таатай өнгөрүүлж байгааг хараад сэтгэлд бахархах сэтгэл төрдөг юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе