• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чинь жөү хот

CRI       (GMT+08:00) 2012-05-06 20:33:08

      Умард далайн булангийн гэрэлт сувд

      Номин уул цэнхэр далай,  онцгой өнгө үзэмж, сэтгэлд нийцсэн цаг агаартай Чиньжөү хот нь Хятадын цагаан дельфины нутаг, мөн бэрзгэр луугийн нүд жимсний өлгий нутаг гэж нэрлэгдсээр ирсэн Хятадын аялал жуулчлалын шилдэг хот юм. Чиньжөү хотын Ни Шин Тао буюу Ни Шин ваар Хятадын дөрвөн нэрт шавар ваарын нэг юм.  Түүний ваарын урлаг дотоод гадаадын   шаазан ваарын салбарт цорын ганц, Хятадын гайхамшигт урлаг юм. Өнөө Чиньжөү хот 110 хавтгай дөрвөлжин км талбай бүхий далайн эргийн шинэ хот байгуулахаар төлөвлөж, уулын өмнөд бэлийн,  далайн үзэмжтэй, зүүн өмнөд Азийн онцлог бүхий хүмүүсийн сууж амьдрахад тохилог хот босгохоор төлөвлөөд байна.

   

      Цагаан дельфин Чиньжөү хотын Сань Нянвань далайн буланд амьдардаг. Энэ бол хойд хэсгийн ариун тунгалаг далайн булан юм. Хятадын мянга гаруй цагаан дельфин энд он удаан нутагшжээ.  Цагаан дельфин, хулсны баавгай,  Хуа Нань бар зэрэг нь Хятадын үндэсний 1-р зэрэглэлийн хамгаалалтад орж,  цагаан дельфинийг үндэсний далайн эрдэнэ гэж нэрлэгддэг.  Он удаан жилийн явцад  эндхийн цагаан дельфин тухайн нутгийн загасчидтай сайн нөхөр мэт дасалцсан байдаг. Далайд гараад 10 минут бололгүйгээр цагаан дельфины далайд сэлж яваа нь харагддаг. Азтай нэг нь цагаан дельфин сүрэглэн хөвж явааг ч харж болох юм. Түүний араас цахлай шувуу тасралтгүй нэхэн, хоол өгөөш хайн элин халин явдаг юм.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе