• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны олимпийн тэмцээний 28-ны өдрийн мэдээ

CRI       (GMT+08:00) 2012-07-30 16:46:12

     Тухайн орон нутгийн цагаар 28-ны өдөр Лондоны олимп нээлтээ хийсний дараа анхны тэмцээнүүд эхэлсэн байна. Мөн өдөр нийт 19 төрлийн тэмцээнд 12 алтан медалийн эзэн тодорсон юм. Хятадын баг тамирчид шилдэг амжилт үзүүлж, нийт 4 алтан медаль авч, нэг дэлхийн рекорд амжилт тогтоож, медалийн тоогоор эхний байранд тэргүүлж байна.

       Үдээс өмнө эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Хятадын тамирчин И Сылин 502.9 оноогоор аваргалж, олимпийн анхны аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөн өдөр Хятадын тамирчин Сүнь Ян эрэгтэй 400 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд түрүүлснээр Хятадын эрэгтэй тамирчин усанд сэлэлтийн тэмцээний анхны алтан медалийг авчээ. Түүний дараа Хятадын тамирчин Ей Шивэнь эмэгтэй 400 метрийн холимог сэлэлтийн тэмцээнд 4 минут 28 секунд 43-ийн амжилтаар дэлхийн рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртсэн байна. Мөн өдөр Хятадын хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчин Ван Минжуань 48 кг-ын жинд алтан медаль авсан байна.

       Энэ өдөр Италийн байт харваан эрэгтэй тамирчид багийн тэмцээнд БНСУ-ын багийг ялж, алтан медаль хүртжээ.

       Тэмцээний анхны өдөр нийт 6 баг тамирчид алтан медаль хүртэж, 14 баг тамирчид медаль авсан байна. Одоо Хятад, Итали, АНУ медалийн тоогоор тэргүүлж байна. \Э.Г\

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе