|
|
||
Сайн байна уу, намайг Номин-Эрдэнэ гэдэг, 12 настай. Би энэ тэмдэглэлийг хөтөлж байгаа хүн байна. Монгол улсаа, Үй Цай сургуулиа төлөөлж, Хятад улс руу сурах гэж аялах гэж явж байгаа Үй Цай Хятад хэлний бүрэн дунд сургуулийн 7А ангийн сурагч. Энэ тэмдэглэлийг бичиж байгаа нь миний энд аялсан дурсамжуудыг хэзээ ч мартагдашгүй болгож байгаа гол чухал тэмдэглэл гэж бодсоор бичиж эхлэх гэж байна.
2013.03.01 Олон улсын хүмүүстэй эвээ олж, учраа олж чадахгүй бол яана гэж Бээжинд ирэн иртлээ бодож явсан миний айдас өнөөдөр дууслаа. Надтай хамт яваа Хажидсүрэн эгч, Батсүрэн, Энхбат багш бид хэд нэг л мэдэхэд Хятадын Бээжин хотод ирсэн байлаа. Биднийг очиход Хятадын Олон Улсын Радиогийн ажилтан Анар эгч тосож аваад, замдаа Бээжингийн тухай мэдээлэл маш олныг мэдэж авсан. Яван явсаар бид нар маш том зочид буудалд байрласан. Дараа нь бид нар Радиогийн байранд очиход радиогийн ах эгч нар биднийг маш дотноор угтан авч, тэндхийн орчноо танилцуулсан.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |