• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хажаа эгч бид хоёр Орос улсаас ирсэн эгчтэй, Япон улсаас ирсэн эгчтэй найзууд болсон

CRI       (GMT+08:00) 2013-03-21 16:00:14

     2013.03.04-05.Хажаа эгч бид хоёр аль нь хэдийн Орос улсаас ирсэн эгчтэй, Япон улсаас ирсэн эгчтэй найзууд болсон. Нэг өдөр бид дөрвүүл бусад найзуудтайгаа Бээжин хотоор зугаалж байсан юм. Тэгтэл хажууд байсан дэлгүүрийн ах бүх бараагаа 10 юань болгосон байсан учраас бидэнтэй хамт явж байсан бүх хүмүүс тийшээ шавж байсан. Надад лав тэр үед минь хэзээ ч мартагдашгүй сайхан мөч байсан. Харин хичээлийн хувьд бид маш олон зүйлийг мэдэж авсан жишээ нь: нэг зүйлийг нөгөө зүйлтэй харьцуулах, цаг агаарыг харилцан ярих гэх мэт. Харин дараачийн өдөр бид бүгдийн хичээлийн сүүлийн өдөр маш олон хүүхдүүд янз бүрийн авьяасаа үзүүлсэн. Би ч гэсэн мөн адил бусдыгаа төлөөлж дуу дуулсан/Хятад дуу дуулсан/. Намайг дуулж эхлэхэд хүн бүр уулга алдан надад баяр хүргэж байсан нь надад маш их урам зоригийг өгсөн юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе