|
|
||
2013.03.06.Заа бид нар одоо хэдийнээ Бээжин дэх сургуулиа төгссөн. Одоо бидний аялал жинхэнэ утгаараа эхэлж байна. Өчигдөр бид нар цагаан хэрэм шувууны үүр явсан. Цагаан хэрэм дээр Хажаа эгч бид хоёр Пакистаны 2 бандитай уралдаж тоглоод, тэр үедээ хүйтэн байна гэж мэдэлгүй сандааль өмссөн чинь даарсандаа юм ч олигтой ярьж чадахгүй арай гэж нэг дэлгүүр орж оймс авсан. Гэхдээ даарсан болоод ч тэр үү хачин жигтэй юм ярьж өөрийгөө шоолоод л инээгээд байсан. Харин бид хэд шувууны үүрэн дээр очоод маш олон янзын зураг авахуулж маш сайхан аялсан. Өнөөдөр бүгдээрээ хааны өвлийн, зуны ордноор нь аялсан. Хааны өвлийн ордон аймаар том бид нар яваад л байсан яваад л байсан. Харин зуны ордонд нь маш том гол байсан. Гол дээр нь шувуу сэлж байсан нь надад маш өхөөрдөм харагдсан.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |