|
|
||
20130307. Бидний Бээжинд хийх аялал одоо дууссан. Өглөөний 6 цагийн үед манай аяллынхан Шямэнь луу ниссэн. Буугаад бид нар Шямэнь их сургуулийн нээлтийн ажилгаанд оролцсон. Тэнд Шямэнь их сургуулийн оюутнууд бидэнд ер бусын сайхан үзүүлбэр үзүүлж, маш дотноор угтаж авсан. Нээлтийн ажил дуусаад Хажаа эгч бид хоёр сургуулийн дээвэр дээр гарч, далайг харсан. Надад далай харах боломж олдсонд бид их баяртай байна. Дээвэр дээр гарч байхад нэг телевизийн сурвалжлагч Хажаа эгч бид хоёроос ярилцлага авсан. Хүн бүр л бид 4-ийг Хятад хэлэндээ ямар сайн юм вэ, яг Хятад хүн шиг ярьж байна гэсэн. Надад маш их урамтай санагдсан. Нээлтийн ажил дуусаад нэг эгч ах хоёр бидэнд Шямэний оюутнуудын дотуур байр, түүхт газруудыг тайлбарлаж өгсөн. Шямэнь надад цаашдаа маш их сэтгэгдэл үлдээнэ гэж би итгэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |