• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бидний Шямэнд ирсэн дараачийн өдөр бид нар хичээлдээ идэвхтэй оролцсон

CRI       (GMT+08:00) 2013-03-21 16:52:31

     2013.03.08. Бидний Шямэнд ирсэн дараачийн өдөр бид нар хичээлдээ идэвхтэй оролцсон. Эхлээд бид нар хүмүүстэй яаж харилцах, мөн байнга хэрэглэдэг үгсийг зааж өгсөн. Жишээ нь: хүний ямар нэгэн юмыг унагаачхаад уучлал гуйх, өөрийн чинь унагаасан зүйлийг авч өгөхөд баярлалаа гэж хэлэх нь хүндэтгэж байгаа бөгөөд баярласнаа илэрхийлж байгаа утгатай гэх мэт. Харин дараачийн цаг нь бид нар дуу сурсан. "Пэн юу" буюу "peng you" нэртэй дуу байсан. Тэр бууг хэсэг хэсэг баг болж дууллаа. Хамгийн сүүлд бүгд гарч ирж дуулах ёстой. Харин би дуулж байх үедээ бусдаасаа удахгүй 2 хоногийн дараа хагацна гэхээс үнэхээр хэцүү, бэрх санагдсанаа өөрийн эрхгүй нулимс дусал дуслаар гоожиж байсан. Манай найзууд бүгд надад дээр ирж аргадах нь аргадаад , уйлах нь уйлж байсан. Их завсарлага болж бид нар бүгд үдийн хоолондоо орсон. Шямэнь их сургуулийн сурагчид бас хоолондоо орж байсан маш олон хүмүүс дараалан хоол авч байгаа харагдсан. Хүмүүс тэгж эмх цэгцтэй хоол хоолоо авч идэж чадаж байна, тогооч нар нь ч гэсэн маш тэвчээртэйгээр бусдад сайн үйлчилж чадаж байгаад би их бахархсан.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе