• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдөд аялсан сэтгэгдэл

CRI       (GMT+08:00) 2013-04-09 09:03:55

     Дэлхийн соёлын өв болсон сүрлэг сайхан Будла ордонг зөвхөн нэг шашны гэгээн ордон биш гэдгийг би энд зориуд дурдмаар байна. Мянга мянган жилийн турш үр ач болсон ард түмэн нь уламжлалт зан заншил соёл түүхээ хадгалан уламжилж буйг амарлингуй тайвнаар ширтэж суугаа мэт санагдана. Тэнд соёлын солилцоо өрнөж, тэнд итгэл зориг оргилон байдаг.

     Нисэх онгоц огторгуйн гүнд хөвөн хөөрч, үүлс нэвтлэх цаст оргил гараараа илээд авмаар ойрхон харагдана. Хөх-нуур Төвдийн өндөрлөг үнэхээр агуу уудам багтаамжтай тул түүнд ойртсон бүхнийг энэрэнгүй сэтгэлээр хүлээн авдаг билээ. Та зөвхөн ойртоход л танд хязгааргүй баяр баяслыг бэлэглэнэ. Хөх-нуур Төвдийн өндөрлөг заримдаа хөнгөмсөг агаад харамч ч юм шиг, танд харуусал баяраас өөр юу ч хайрлахгүй байж мэднэ.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе